Хятадын эдийн засаг чанарын өндөр түвшинд хөгжиж байна
2021-01-21 16:28:41  

Хятадын Үндэсний статистикийн газар саяхан 2020 оны эдийн засгийн тоо баримтыг зарлав. Урьдчилсан тооцоогоор, Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд анх удаа 100 их наяд юаниас давж, 101 их наяд 598.6 тэрбум юаньд хүрч, харьцуулсан үнээр өмнөх жилийнхээс 2,3 хувиар өссөн байна.

Дэлхий дахинд цар тахал газар авч буй өнөөгийн нөхцөлд, Хятад улс хамгийн тэргүүнд цар тахлыг тогтоон барьж, ажил, үйлдвэрлэлээ сэргээж, эдийн засгийн өсөлтийг сөрөг байдлаас эерэг рүү чиглүүлж чадсан юм. 2020 оны бүх жилийн туршид Хятадын эдийн засгийн улирлын өсөлтийн хурд нь -6.8%, 3.2%, 4.9%, 6.5% -ийн өсөлтөд хүрсэн байна.

Хятад улс ийм амжилтад хүрч чадсаны үндсэн шалтгаан бол Хятадын эдийн засаг чанарын өндөр түвшинд хөгжиж байгаа явдал болох юм. Үүнийг тодруулбал:

2020 онд Хятад улс туйлын ядуурал, бүс нутгийн нийт ядуурлыг арилгаж, “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас нь 10 жилийн өмнө биелүүлсэн. 11-р сарын 23-нд Хятадын 832 ядуу шянь хошуу бүгд ядуу байдлаасаа гарсан юм. 8 жилийн турш тасралтгүй тэмцсэний эцэст Хятад улс шинэ эринд ядуурлыг бууруулах зорилгоо биелүүлж, ядуурлын эсрэг шийдвэрт тэмцэлд шийдэмгий ялалт байгуулжээ.

Ийм ололт амжилтын улмаар Хятад улсын ядуурлыг бууруулах үзэл баримтлалыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн баримт бичигт бичсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Хятад улсыг "ядуурлыг бууруулах чиглэлээр дэлхийн дээд амжилтын эзэн" гэж онцолсон юм.

"Чан-Э 5" аппарат саран дээр амжилттай бууж, дээжийг нь авч ирсэн бөгөөд, "Тянь Вень-1" Ангараг судлах аппаратыг амжилттай хөөргөж, "Бэй Дөү-3" дэлхийн хиймэл дагуулын навигацийн системийг албан ёсоор ажиллуулж, Квантын компьютерыг амжилттай судлан бүтээсэн ...

2020 онд Хятадын үр тарианы нийт хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, зургаан жил дараалан 2,6 их наяд кг-с дээш ургац авч, дэлхийд нэгдүгээрт бичигдээ. Боловсруулах аж үйлдвэрийн нэмүү өртөг 11 жил дараалан дэлхийд эхний байранд орох төлөвтэй байна. Хурдны төмөр замын нийт урт нь 38,000 километрт хүрч, Хурдны автозамын урт нь 155,000 километрээс давж, 5G терминал угсарсан хэмжээ 200 сая давж, дэлхийд эхний байранд оржээ.

2020 оны 11-р сарын 15-нд 8 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн дүнд "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" -ийг албан ёсоор байгуулав. Энэхүү хэлэлцээрт хамрагдсан 15 гишүүн орнууд дэлхийн хүн ам, эдийн засгийн нийт хэмжээ, худалдааны 30 орчим хувийг эзэлж байгаа нь дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс албан ёсоор байгуулагдсаныг харуулж байна.

Хятадын бараа бүтээгдэхүүний хил дамнасан ложистик улмаас улам тогтвортой болж байна. 2020 онд Хятад-Европын хооронд нийт 12400 хурдны галт тэрэг аялуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 50% -иар нэмэгдэж, Европын 21 орны 97 хотод хүрч, орон нутгийн үйлдвэрлэлийг "тасалдуулахгүй", амьдралыг баталгаажуулсан байна. \Сэтгүүлч: Сайн-Өлзий\