Хятад улс Помпео зэрэг хүмүүст хориг тавив
2021-01-21 11:08:29  

Хятад улс Помпео зэрэг хүмүүст хориг тавив_fororder_src=http___m.sofreight.com_upload_feed_img_ee10e904e4451717fdd4207968e2b7cdd7357bfe.gif&refer=http___m.sofreight

Хятад улстай холбоотой асуудал дээр Хятадын бүрэн эрхэнд ноцтой халдсан М.Помпео зэрэг гол үүрэг хариуцлагатай 28 хүнд Хятадын тал хориг тавьсныг ГХЯ-ны төлөөлөгч зарлан мэдэгдлээ. Энэ тухай 21-ний үүрээр Хятадын ГХЯ-ны веб сайтад мэдээлэв.

ГХЯ-ны төлөөлөгч хэлэхдээ: Сүүлийн хэдэн жилд Хятад улсыг эсэргүүцэгч Америкийн зарим улс төрчид улс төрийн ашиг сонирхол хийгээд Хятадад чиглэсэн үзэн ядалтаасаа шалтгаалан Хятад Америк хоёр орны ард түмний ашиг тусыг үл тоож, олон галзуу үйлдэл зохион төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлэн, Хятад улсын дотоод засаглалд ноцтой хөндлөнгийн оролцоо хийж, Хятад улсын ашиг тусыг хохироон, Хятадын ард түмний сэтгэлд сэв суулгаж, Хятад Америкийн харилцааг ноцтойгоор эвдсэн юм. Улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал болон хөгжлийн ашиг тусаа хамгаалах гэсэн Хятадын засгийн газрын шийдвэр эрс хэлбэрэлтгүй юм гэж тэмдэглэв.

Хятад улстай холбоотой асуудал дээр Хятад улсын бүрэн эрхийг ноцтой хохироосон 28 гол үүрэг хариуцлагатай хүмүүст хориг тавихаар Хятадын тал шийдвэрлэв. Үүнд Д.Трампын засгийн газрын М.Помпео, Петер Наварро, Роберт О'Брайен, Дэвид Р.Стилвелл, Мэтт Поттингер, Алекс Азар, Кэйт Крач, Келли Крафт болон Жон Болтон, Стив Бэннон нар багтсан байна. Эдгээр хүмүүс хийгээд тэдний гэр бүл Хятадын эх газар, Хонконг, Макаод хилээр орхыг хориглосон бөгөөд тэд болон тэдний холбоотой компаниж, байгууллага Хятад улстай харилцаа өрнүүлэх, бизнес хийхийг хязгаарласан байна.