Их Британид ганц өдөр 1820 хүн нас барав
2021-01-21 10:38:16  

Их Британий засгийн газраас 20-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, мөн өдөр тус улсад шинэ коронавирусын халдвараар 1820 хүн нас барж, энэ нь Их Британид халдвар гарснаас хойш ганц өдөр хамгийн олон хүн нас барсан тэмдэглэл болж, нас барсан хүний нийт тоо 93290-д хүрсэн байна. Их Британид тус өдөр халдварын тохиолдол 38905 нэмэгдэж, халдварын нийт тохиолдол 3505754 болсон байна.

Их Британид ганц өдөр 1820 хүн нас барав_fororder_203fb80e7bec54e79631b4c76e47f5574dc26a95

Одоогоор Их Британий Эрүүл мэндийн яам зөвхөн “шинэ коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсны дараа 28 хоногийн дотор нас барагсдыг” уг вирусээр нас барсан тохиодлоор үзэж байна.

Эх сурвалжид мэдээлснээр, 19-ний өдөр хүртлэх байдлаар, Их Британид нэгэнт 4609740 хүн шинэ коронавирусын эхний тун вакцинг тариулсан байна, гэвч хоёр дахь тун вакцинг зөвхөн 460625 хүн тариулсан ажээ.

Их Британид ганц өдөр 1820 хүн нас барав_fororder_caef76094b36acafddc62ce762bc5b1701e99c70

20-нд BBC Их Британий ерөнхий сайд Жонсоны үгийг эшилж тэмдэглэхдээ: ирэх хэдэн долоо хоногт Их Британий халдварын байдал хүнд ноцтой хэвээр байх болно, богино хугацаанд олноороо вакцин тариулж эхэлснээр, хавар болоход халдварын байдал зохих хэмжээгээр сайжрах төлөвтэй байна гэжээ.