Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалт шинэ амжилт тогтоов
2021-01-21 13:00:24  

2020 онд Хятад улсын ДНБ болон гадаад худалдааны хэмжээ "хүлээлтээс давсан" дүнд хүрсэн бол Худалдааны яамнаас 20-ны өдөр нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, Хятад улсын гадаад хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ өнгөрсөн онд 999 тэрбум 980 сая юаньд хүрсэн буюу 6.2% -иар өсөж, түүхийн шинэ амжилт тогтоожээ.

2020 онд, Хятадын гадаад хөрөнгө оруулалтын нийт хэмжээ, өсөлтийн хурдац, дэлхийд эзлэх хувь нь бүгд өссөнөөр, Хятадад хөрөнгө оруулах гадаадын бизнесмений халуун урам буураагүйг харуулж, Хятад улс хөрөнгө оруулалтын зорилтот газар болсон татах хүчин хэвээр байхын илрэл юм.

2020 онд, цар тахлын нөлөөллөөс болж, дэлхийн орнуудын гадаад хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурч буй нөхцөл байдалд Хятад улс ихээхэн хүчин чармайлт гаргаж, гадаад хөрөнгө оруулалтыг баталгаажуулжээ.

Юуны өмнө, тахлын үеэр Хятадын Засгийн газар гадаадын компанийг багтаасан компаниудад адил тэгш боломжийг олгоход нь туслах зорилгоор татвар, санхүү, нийгмийн хамгааллын олон бодлогыг хэрэгжүүлэв. Хятад улс тахлыг хянах, ажил, үйлдвэрлэлийг сэргээх, эдийн засгийг сөрөг байдлаас эерэг рүү хөтлөх ажлыг түлхүү урагшлуулсан нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд итгэл олгожээ. Үүний зэрэгцээ, гадаад хөрөнгө оруулалтыг ихээхэн татсан нь нээлттэй байдлыг өргөжүүлсэнтэй салшгүй холбоотой юм. Хятад улс бизнесийн орчныг тасралтгүй сайжруулахаар дамжуулж, Хятадын зах зээлийн "нэр хүндийг" үргэлжлэн нэмэгдүүлэв. 2020 оны 1-р сарын 1-нд, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль ба заалтуудыг албан ёсоор хэрэгжүүлснээр Хятад улс бараа бүтээгдэхүүн ба хүчин зүйлүүдийн гүйлгээний нээлттэй байдлаас дүрэм журмын нээлттэй байдал рүү шилжих чухал зохицуулалт хийжээ.

Хятадын зах зээлд итгэх итгэл нь гадаадын компаниудад зохих өгөөжөө авах боломжийг олгож байна. Хятадын Худалдааны яамнаас саяхан явуулсан судалгааны дүнгээр гадаадын санхүүжилттэй аж ахуйн нэгжүүдийн бараг 60% нь 2020 онд үйл ажиллагааны орлого, ашгийнхаа өсөлтийг биелүүлсэн буюу хэвийн байдлаа хадгалжээ. Аж ахуйн нэгжүүдийн бараг 95% нь ирээдүйн хэтийн төлөвтөө өөдрөг, эсвэл болгоомжтой өөдрөг байр суурьтай байгааг харуулж байна.

Үүнийг урт хугацааны цагийн хуваариас ажиглахад, Хятад улс нээлттэй байдлыг өргөжүүлэх цуврал арга хэмжээ хэрэгжүүлсэн нь олон улсын нарийн төвөгтэй орчин, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл толгой өндийж буй үеэр өндөр чанартай хөгжилд хүрэх санаачилгатай арга хэмжээ бөгөөд дэлхийн даяаршлын түүхэн хандлагад нийцүүлэх шаардлагатай арга хэмжээ юм. Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн сүүлийн үеийн тоо бүртгэлд тодорхой дохиог уламжилсан байна. Тухайлбал даяаршил ба олон талт үзлийг дэмжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэх нь хүмүүсийн хамтаар хүсэж буй зүйл юм.

2021 он бол Хятадын 14 дэх таван жилийн төлөвлөгөөний эхний жил. Хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж буй Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлж, гадаадын нэн олон хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг хөгжлийн ногдол ашиг хуваалцахыг урьж, дэлхийн эдийн засагт сэргэлтийн эрч хүчийг үргэлжлүүлэн оруулна.