АНУ бодит үйл ажиллагаагаа харуулах шаардлагатай
2021-02-20 20:59:43  

Орон нутгийн цагаар 19-ний өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкон мэдэгдэл гаргаж, АНУ мөн өдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх "Парисын хэлэлцээр" -т албан ёсоор нэгдсэнээ зарлав.

АНУ бодит үйл ажиллагаагаа харуулах шаардлагатай_fororder_1

Дэлхийн хүлэмжийн хийг ялгаруулдаг томоохон орны хувьд АНУ уг хэлэлцээр нь санхүү, эдийн засгийн ачааллыг нэмэгдүүлсэн гэсэн үндэслэлээр 2020 оны эцсээр хэлэлцээрээс албан ёсоор гарчээ. Энэ нь олон талт үзлийн нийтлэг ойлголтыг төвлөрүүлж байсан “Парисын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн үр нөлөөг ноцтой сулруулсан бөгөөд АНУ өөрөө ч "дур зоригоороо байсан" өртгөө зарцуулсан юм. Энэ нөхцөл байдалд “Парисын хэлэлцээр”-т эргэн нэгдэхийг сайшаах ёстой. Гэхдээ АНУ-ын хувьд хэрэгжүүлэх нь байр сууриа мэдэгдэхээс илүү чухал үүрэг гүйцэх юм.

АНУ-ын өнөөгийн улс төрийн туйлшралд уриа лоозонгуудыг хэрхэн ажил хэрэг болгох, гэрээг намуудын маргааны хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх, АНУ-ын цаг уурын бодлогын залгамж чанарыг хэрхэн хангах зэрэг нь Байдены засгийн газарт тулгарч буй асуудлууд юм.

АНУ бодит үйл ажиллагаагаа харуулах шаардлагатай_fororder_2

Байдены засгийн газар уур амьсгалын асуудлыг дэлхийг удирдах АНУ-ын хүчийг дахин сэргээх боломж гэж үзэж байгаа хэдий ч АНУ урьдын адил "өвөрмөц" байж чадна гэсэн үг биш юм. “Зөвшилцөх”-өөр амин сүнс болгосон олон талт үзлийг баримтлах нөхцөлд л харилцан ашигтай хамтаар хожих болно.

Нэмж дурдахад АНУ тэргүүтэй хөгжингүй орнууд "НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бүдүүвч конвенц”-ийн холбогдох зарчмын дагуу бохир хийн ялгарлыг ихээр багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөөг амссан хөгжингүй орнуудад хөрөнгө мөнгө, технологи, чадварын бүтээн байгуулалтын талын дэмжлэг үзүүлж, чадах бүхнээ хийсэн уур амьсгалын шинэ тогтолцоог бүрдүүлэхийн төлөө зүтгэх ёстой юм.

Парисын хэлэлцээр нь хүн төрөлхтний тогтвортой хөгжилд ямар ач холбогдолтой болохыг АНУ үнэхээр ухамсарлаж, чин үнэнч сэтгэл, үйл ажиллагаагаа харуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж, дэлхийн хамгийн том эдийн засгийн цогцын үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадна гэдэгт найдаж байна.