Өнгөрсөн онд Хятад улс элбэг ургац авав
2021-02-23 11:03:44  

Сүүлийн жилүүдэд Хятадын үр тариа жил дараалан элбэг ургац авч байна. 2020 онд үр тарианы үйлдвэрлэл 669 тэрбум 500 сая кг-д хүрч, дээд шинэ амжилт тогтоож, нийгэм нийтэд үр тарианы элбэг дэлбэг нөөц хуримтлуулсан боловч Хятадын үр тарианы нийлүүлэлт болон эрэлт хэрэгцээ богино хугацааны тэнцвэртэй байдлыг халдгалсаар юм. Ирээдүйд оршин суугчдын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ урт хугацаанд тогтвортой өссөөр байх болно. Энэ оны Төв засгийн газрын 1-р тоот баримт бичигт хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг дэвшүүлжээ.

Үр тарианы баталгаат байдлыг хангахын тулд "үр тарианы газар, үр тарианы технологи" гэсэн материаллаг үндэс суурийг нэгтгэх чухалтай юм. Тухайлбал газар тариаланг хамгаалах хамгийн хатуу дүрэм хэрэгжүүлж, 120 сая га тариан газрын улаан шугамыг тууштай барьж, тариан газрыг "тариалангийн бус", "үр тарианы бус" болгох байдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Түүнчлэн өндөр стандартын дагуу газар тариалангийн бүтээн байгуулалт, хөрсний идэгдлээс хамгаалж, тариан газрын чанарыг тасралтгүй сайжруулах шаардлагатай юм. Мөн үйлдвэрлэл ба үр ашгийг батлахын тулд шинжлэх ухаан, технологид түшиглэн, хөдөө аж ахуйн бие даасан шинжлэх ухаан, технологийг баримтлан, орчин үеийн хөдөө аж ахуйн технологи, материаллаг тоног төхөөрөмжийн хүчнийг бэхжүүлэх шаардлагатай юм. \Ренчинсоо\