Байгалийн гамшиг нь Америкт яагаад эмгэнэлт явдал болон өөрчлөгдөв?
2021-02-23 21:31:25  

500 мянга - Энэ тоо бол Америкт ковид-19 халдварын улмаас нас барсан хүний тоо юм. 76 - Энэ тоо бол цасан шуурганд нас барсан хүний тоо юм.

Энэхүү хоёр тоо нь Америкийн иргэдийн халдвар болон гамшгийн өмнө тэлчилж буй эмгэнэлт байдлыг харууллаа. Хүний амьдралын эмгэнэлт явдлууд яагаад дэлхийн супер оронд ар араасаа гараад байгаа вэ гэж хүмүүс асуух байх.

Америкийн улс төрчдийн гамшгийн эсрэг авч буй арга хэмжээг хараад хариултыг харж болох юм.

Юуны түрүүнд "улс төр болон хувийн эрх ашгийг дээдлэх" нь байгалийн гамшиг нь эмгэнэлт явдал болон өөрчлөгдсөний чухал шалтгаан байгаа юм.

Халдварын эхэн үед Америкийн улс төрчид дотоодынхоо халдварт ач холбогдол өгөөгүй хирнээ хөрөнгийн бирж унахаас өмнө хувьцаагаа зарахыг яаравчилсан тул халдвартай тэмцэх алтан боломжийг алдсан байдаг. Ус цахилгаанаа таслуулсан иргэд засгийн газраасаа тусламж гуйхад Колорадо хотын захирагч байсан Тим Бойд: "хүчирхэг нь амьд үлдэж, буурай нь мөхөх жамтай" хэмээн хошигнож байжээ. Шинжлэх ухаан нь улс төрдөө найр тавьж, хүний амь наснаас хувийн ашгийг дээдэлсэн учраас байгалийн гамшиг нь хүний ертөнцийн эмгэнэлт явдал болон өөрчлөгдөх нь санамсаргүй тохиолдол биш юм.

Гүнзгий судалж үзвээс, улс төрийн туйлшрал хэмээх системийн доголдол нь АНУ-д эмгэнэлт явдал даамжирсны цаад шалгаан юм.

Цар тахлын эсрэг Америкийн хоёр нам сонгууль болон эрх ашгийн төлөө харилцан дайсагнаж, тэмцэлдсэний улмаас халдварын эсрэг тэмцэх үр дүнг эрс бууруулав. Техас дахь цахилгаан тасалдсан хямралтай холбогдуулан уламжлалт эрчим хүчний салбарын ашиг сонирхлыг дэмждэг Бүгд найрамдах нам бурууг шинэ эрчим хүний салбарт түрхэж, сэргээгдэх эрчим хүчийг дэмждэг Ардчилсан нам харин бурууг уламжлалт эрчим хүчний салбар сайн ажиллаагүй хэмээн буруушаажээ.

Өнөөдөр улс төрийн туйлшрал нь АНУ-ын бүх төрийн бодлогод саад болж байна. "Төрийн эрх мэдлийг хуваарилах" тогтолцоо нь эрх мэдэл хоорондын харилцан үгүйсгэх эрх болон өөрчлөгдөв. Америк маягийн ардчилал, эрх чөлөө, хүний эрх хэмээгч нь Америкийн доод давхаргын хүчтэй эсэргүүцэлд үнэн төрхөө харуулж байна.

Хэрэв Америкийн улс төрчид ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдал болон ашиг сонирхлыг дээдлэхгүй, улс төрийн туйлшралыг дэвэргэж, хувийн ашиг сонирхол засаглалд нөлөөлж эхэлбэл ямар ч уран сайхан уриа лоозон байсан ч эцэстээ хөөс болон замхарч, ард иргэдийнхээ итгэлийг алдах нь мэдээж. 

Н.Пүрэвжав