Ши Жиньпин: Ядуурлын эсрэг Хятадын тэмцэл бүрэн ялалт байгууллаа
2021-02-25 12:55:51  

2-р сарын 25-ны үдээс өмнө, Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад улсын ядуурлын эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, хамт олныг шагнан урамшуулах их хурал болж, Хятад улсын дарга Ши Жиньпин оролцож чухал үг хэллээ.

Ши Жиньпин: Ядуурлын эсрэг Хятадын тэмцэл бүрэн ялалт байгууллаа_fororder_1127138064_16142247861581n

Ши Жиньпин: Ядуурлын эсрэг Хятадын тэмцэл бүрэн ялалт байгууллаа_fororder_1127138064_16142261297321n

Тэрээр, “ХКН болон үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин зүтгэлээр ХКН байгуулагдсаны зуун жилийн ойн чухал цаг мөчид манай орон ядуурлын эсрэг тэмцэл бүрэн ялалт байгуулж, одоогоор хэрэгжүүлж буй стандартаас доогуур амьжиргаатай хөдөө орон нутгийн 98 сая 990 мянган хүнээ ядуурлаас ангижруулж, ядуу хоцрогдонгуй 832 хошуу шяныг бүхнийг ядуурлаас салгаж чадлаа. Түүнчлэн бүс нутгийн чанартай ядуурлыг ерөнхийд нь зохицуулж, хэт ядуурлыг арилгах хамгийн хүнд үүргийг биелүүлж, хүн төрөлхтний түүхэн бичигдэх бас нэгэн “гайхамшиг”-ийг бүтээлээ. Энэ бол Хятадын ард түмний яруу алдар, ХКН-ын яруу алдар, Хятадын үндэстнүүдийн аугаа их яруу алдар мөн” гэжээ.