Хамтдаа хөгжихийг урьж байна
2021-02-25 13:43:13  

Хамтдаа хөгжихийг урьж байна_fororder_微信图片_20210225134131

2-р сарын 25-ны үдээс өмнө, Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад улсын ядуурлын эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, хамт олныг шагнан урамшуулах их хуралд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин оролцож чухал үг хэллээ. 

“Ард түмэн бол хамгийн голч шүүгч мөн”. Иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлыг зохицуулж, тэдний дуу хоолойг хянуур сонсон, ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь засаг баригч намын ажлын хамгийн үндсэн стандарт баримжаа байх нь дэлхийн аль улс орны аль ч нэг улс төрийн хүчинд зохицох “томьёол” юм. Түүнчлэн ард түмэн ойлгож дэмжих нь улс төрийн намын бодлого, зарчим урагштай хэрэгжихийн үндэс суурь болохыг түүхэн практик аль хэзээний гэрчилсэн байгаа. Иргэд олон нийтийн сайн сайхан амьдралын тухай хүсэл хүлээлт бол улс төрийн намын түүхэн үүрэг хариуцлага, засаглалын тодорхой чиг хандлага байх ёстой. Яг л тийм болохоор ХКН хоёргүй сэтгэлээр ард түмэндээ үйлчлэхийг намынхаа хамгийн үндсэн зорилго болгосон бөгөөд 18-р их хурлаасаа хойш 8 жилийн шаргуу хичээл зүтгэлээр ядуурлыг буруулах шийдвэрт тэмцлийн зорилтоо товлосон хугацаанд нь биелүүлж, одоогоор хэрэгжүүлж буй стандартаас доогуур амьжиргаатай хөдөө орон нутгийн хүн амыг оролцуулсан 100 сая шахам хүн ардаа ядуурлаас бүрэн ангижруулж, даян дэлхийн анхаарлыг татсан амжилт тогтоолоо.

Хамтдаа хөгжихийг урьж байна_fororder_微信图片_20210225134512

2000 онд, Монгол Улсын хятад судлаач Баатархүү Бээжинд ирж, таван жилийн хугацаатай оюутны амьдралаа эхлүүлсэн бол энэ хугацаанд тэрээр Хятадын маш олон газруудаар явж, ёстой л “мянга сонсохоор нэг хар” гэдгийг практик болгосон нэгэн. Тэрээр “БНХАУ байгуулагдсанаас нааш хөдөө орон нутгийн 700 сая хүн ардаа ядуурлаас ангижруулсан бол сүүлийн 8 жилд л гэхэд 100 сая шахам хүнийг ядуурлаас ангижруулсан байна. Зөвхөн эдгээр тооноос харахад гайхшруулмаар юм” гэжээ.

Баатархүүгийн үзэж буйгаар, хэт ядуурлыг арилгаж, чинээлэг нийгмийг байгуулах явцад нэг ч иргэнээ орхигдуулахгүй бөгөөд хөгжлийн үр шимээ нийт иргэддээ тэгш хүртээмжтэй хүртээх гэсэн бол Хятад улсын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах нэгэн чухал онцлог мөн. Энэ нь мөн ч “Ард түмэн төвтэй” хөгжлийн үзэл баримтлалын хамгийн тод илэрхийлэл байж, дэлхийн бусад улс орнууд сурч судлах чухал туршлага болно.

Тэрээр “онцгойлон КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа Хятад улс иргэдийнхээ үндсэн амьжиргааг батлахын хажуугаар ядуурлын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, импорт, гадаад хөрөнгө оруулалт зэргээ идэвхтэй тэлсэн нь чинээлэг нийгмийг бүр талаар байгуулахад нь чухал ул суурь болсон төдийгүй, дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад ч чухал үүрэг гүйцэтгэсэн байна” гэв.

Үнэн хэрэгтээ Хятад улс ядуурлыг буруулж байгаа нь тэр чигээрээ дэлхийн хөгжлийг ахиулж буй явдал юм. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилийн турш Хятад улс нэгэнт хэдэн зуун сая иргэдээ ядуурлаас гаргаж, ядуурлын эсрэг олно улсын тэмцэлд 70 гаруй хувийн үүрэг гүйцэтгэсэн байна. Онцгойлон “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлснээс хойш Хятад улс даян дэлхийн ядуурлын эсрэг үйлсэд нүдэн харагдахуйц хувь нэмрээ оруулсаар ирлээ. Дэлхийн Банкны тайланд дурдсанаар, “Бүс ба зам”-ыг хамтран байгуулснаар дэлхийн хэмжээнд 77 сая 600 мянган хүн хэт ядуурлаас ангижирч, 32 сая хүн дунд зэргийн ядуурлаас салах юм байна.

Баатархүүгийн хэлсэнчлэн, ядуурлын эсрэг Хятад улсын тэмцлийн үйлс нь хөгжиж буй орнууд, тэр дундаа хөрш зэргэлдээ улс орнуудад ховорхон боломж, туршлага олгож байна. Ямартай ч “хөрштэйгөө түншлэх, хөрштэйгөө найрсгаар харилцах, хөршөө амар амгалан байлгах, хөршөө хөгжүүлэх” бол Хятад улсын хөрш орнуудын дипломат бодлогын үндсэн зарчим юм. Түүнчлэн 2014 оны 8-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийхдээ “дэлхийн улс орнууд Хятад улсын хөгжлийн галт тэргэнд хамт аялахыг урьж байна” гэж хэлсэн байдаг. Тиймээс Монгол улс өөрийн хөрш орныхоо энэхүү боломжийг алдалгүй ашиглаж, ард түмнээ ядуурлаас ангижруулж, илүү аз жаргалтай амьдруулахыг хүсэж байна.