Залуу боловсон хүчинд найдлага тавьж байна
2021-03-01 22:08:32  

Залуу боловсон хүчинд найдлага тавьж байна_fororder_1127154621_16146029853661n

Ард түмэн бол Хятадын Коммунист намын хүчин чадлын эх үүсвэр юм. Намын залуу боловсон хүчин юун тэргүүнд "Би хэн бэ, хэний төлөө, хэнд найдах вэ" гэсэн асуудлыг сайтар шийдвэрлэж, "ард түмнийхээ төлөө" зүтгэх оюун санааны тэмүүлэлтэй байх ёстой гэж Хятадын нам төрийн дээд удирдагч Ши Жиньпин Төв хорооны намын сургуулийн 2021 оны хаврын улирлын залуу идэр насны боловсон хүчний бэлтгэл ангийн нээлтийн ёслолд үг хэлэхдээ онцолжээ.

Хятадын Коммунист Намын Төв Хорооны Намын сургууль нь Хятадын Коммунист Намын Төв Хорооны ахлах, дунд түвшний удирдах ажилтан, шилдэг залуу, идэр насны боловсон хүчнийг бэлтгэх сургууль юм. Мөн Хятадын онцлог бүхий шинэ хэлбэрийн өндөр зэрэглэлийн тинк танк болно. 2008 оноос хойш, Ши Жиньпин Төв Хорооны Намын сургуульд олон удаа чухал үг хэлж, улс орны засаглалын чадавхыг сайжруулах, хуулийн дагуу засаглал хэрэгжүүлэхийг цогцоор нь ахиулах зэрэг олон талын агуулга багтжээ.

Тэрээр онцлохдоо, Коммунист намын боловсон хүчин өөрсдийгөө албан тушаалтан бус харин жирийн иргэдээр үзэх хэрэгтэй, залуу боловсон хүчин насан туршдаа санаж явах ёстой. Ард түмнээр багш барьж, ялангуяа үг солилцох анхан шатны найз нөхөдтэй болох хэрэгтэй. Ингэж байж бодит байдлыг ойлгож, ажлаа сайн хийх боломжтой. Ард түмний аз жаргал, үндэстнийхээ сэргэн мандалтын төлөө байх Хятадын Коммунист Намын үүрэг хариуцлагаа бат санаж, намаас ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэх үндсэн зорилгыг хэзээ ч баримтлах хэрэгтэй гэж Ши Жиньпин онцлов.