Өөрөө зохион найруулсан олон улсын инээдэм төдгүй юм
2021-03-01 20:30:49  

3-р сарын 1-нд, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Майкл Ковриг, Майкл Спавор  нарыг Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэмт хэрэгт холбогдсон учраас  шүүхэд шилжүүлсэн юм. Хятадын хууль зүйн бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ. Харин Канадын талын  "дур зоргоор  цагдан хорихыг эсэргүүцэх тунхаглал" -нь өөрөө зохион найруулсан  олон улсын инээдэм төдгүй юм гэжээ.  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкол өмнө нь хэлэхдээ, Канадын гаргасан  "дур зоргоор  цагдан хорихыг эсэргүүцэх " санаачилгыг  АНУ бүрэн дэмжиж байгаа бөгөөд Хятадын тал цагдан хорьж буй Канадын хоёр иргэнийг нэн даруй, болзолгүйгээр суллахыг шаардсанд Ван Вэньбинь дээрх байр суурийг илэрхийлсэн байна.