Австралид оруулсан хөрөнгө оруулалт огцом унажээ
2021-03-01 20:34:52  

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнвбинь 3-р сарын 1-нд Хятадын Австралид 2020 онд оруулсан хөрөнгө оруулалт огцом буурсны тухай хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Австралийн тал “үндэсний аюулгүй байдал” гэгчээр шалтаг болгон Хятадын аж ахуйн нэгжийн Австрали дахь хөрөнгө оруулалтын төслүүдийг хориглож, хоёр орны олон салбар дахь хэвийн солилцоо, хамтын ажиллагаанд саад бэрхшээл учруулж, Хятадын аж ахуйн нэгжийн  Австралид хүрч хөрөнгө оруулалт хийх итгэлцэлд ноцтой нөлөөлсөн юм.

Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад, Австралийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа ашиг хожих явдал юм. Урт хугацааны туршид, Хятадын компаниудын Австралид оруулсан хөрөнгө оруулалт нь орон нутгийн эдийн засгийн хөгжил, хүмүүсийн амьжиргаа, ажил эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулсан юм. Өнгөрсөн онд Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалт 3.3% -иар өссөн нөхцөл байдал дор Австралид оруулсан хөрөнгө оруулалт огцом унасан тухай   Австралийн тал тунгаан бодох ёстой  гэжээ.