Хүний эрхийг үнэнхүү баталгаажуулахыг Америкаас хүсэв
2021-03-01 21:17:12  

Саяхан НҮБ-ын хүний ​​эрхийн шинжээчдийн хамтарсан мэдэгдэл гаргаж, АНУ-ын цагдаа нар хэт их хүч хэрэглэж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэнтэй холбогдуулан Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 3-р сарын 1-ний өдөр Бээжинд, давхар стандартаас татгалзаж, хүний ​​эрхийг үр дүнтэй баталгаажуулахыг Америкаас хүсэж байна гэжээ.

26-ны өдөр, НҮБ-ын хүний ​​эрхийн 23 шинжээч хамтарсан мэдэгдэл гаргаж, АНУ цагдаа нарын хүчирхийллээр хууль сахиулах, системчилсэн арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах асуудлыг сайтар шийдвэрлэж, хүчийг хэтрүүлэн хэрэглэсэн аливаа тохиолдол шийтгэл оноох арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: Дэлхийн хүн нэгбүр арьс өнгө, хүйс, харьяалалаас үл хамааран хүндэтгэгдэж, хүний ​​эрхийг хамгаалж байх ёстой. АНУ давхар стандартаас татгалзан, өөрийн орны арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл, хууль сахиулах байгууллагууд хүчийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг хүний ​​эрхийн ноцтой асуудлын талаар зөвөөр таньж, хүний ​​эрхийг баталгаажуулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэхийг хүсэж байна.