Өмнөд тэнгис бол Америкийн ноёлогч үзлээ хадгалахын тулааны талбар биш
2021-04-09 21:27:46  

7-нд Америкийн армийн “Рузвельт” нэрэмжит нисэх онгоц тээгч хөлөг онгоцны флот Өмнөд тэнгист хийсэн цэргийн нэгдсэн сургуулилтаа дуусгажээ. Энэ он гарснаас хойш “Рузвельт” нэрэмжит нисэх онгоц тээгч хөлөг онгоц Өмнөд тэнгисийн усан бүсэд гурав дахь удаагаа орж ирсэн нь энэ бөгөөд АНУ Өмнөд тэнгисийн энх тайвны хамгийн их заналхийлэл болсныг дахинтаа гэрчиллээ.

Өмнөд тэнгис бол Америкийн ноёлогч үзлээ хадгалахын тулааны талбар биш_fororder_微信图片_20210409212625

АНУ-ын ноёлогч үзлийн хувьд, Өмнөд тэнгисийг түүний Энэтхэгийн далай болон Номхон далайн бүс нутагт удирдах байр сууриа хамгаалахын зангилаа усан бүс хэмээн үзэж байгаа бөгөөд Хятад улсыг хязгаарлах гол бариас гэж үзэж байна. Америкийн дагуулалт өдөөлт дор, бүс нутгийн гаднах орнууд Өмнөд тэнгист өдөөн хатгалгын хэрэг сэдэж, хурцадмал байдал үүсгэж буй нь Өмнөд тэнгис “цэрэг армижих”-ын үндсэн шалтгаан болж байна. Одоогийн нөхцөл байдлын хувьд авч хэлбэл, АНУ Өмнөд тэнгисийг бусниулахаар зэхэж буй нь бүрмөсөн биелэгдэшгүй мөрөөдөл төдий юм.

Нэг талаар, АНУ холбоотнуудаа цуглуулан цэрэг дайны талаар Хятад улсад дарамт үзүүлэх  оролдлого нь бүтэшгүй. “Дөрвөн талт” механизмын орнуудаар жишээлэхэд, Япон, Австрали хэдийгээр олон удаа хатуу үг шидэж байсан боловч хөлөг онгоц, нисэх онгоцнууд нь бие даан эсвэл Америктай хамтран “арал олтригоор өнгөрөх” үйл ажиллагаа өрнүүлээгүй юм. Бүс нутгийн гаднах бусад том гүрнүүд бүр ч Хятад улсад хандан бодиттой өдөөн хатгалга хийхэд тун хүндрэлтэй юм.

Өмнөд тэнгис бол Америкийн ноёлогч үзлээ хадгалахын тулааны талбар биш_fororder_微信图片_20210409212631

Бүр чухал нь, АНУ Өмнөд тэнгисийн байдлыг үймүүлж буй үйлдэл нь бүс нутгийн улс орнуудын энх тайван, хамтдаа хөгжихийн зорилтоос няцсан тул хүмүүсийн сэтгэлийг олохгүй нь лавтай. 2020 оноос хойш, дэлхийн цар тахлын тархалтын эсрэг Хятад, АСЕАН бэрхшээлийг хамтдаа даван туулсан нь дэлхийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааны үлгэр жишээ болов. Хоёр талын худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа урсгалыг сөрөн өсөн нэмэгдэж, анх удаа харилцан нөгөө талынхаа хамгийн том худалдааны түнш болов. Ялангуяа Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншийн харилцааны гэрээ RCEP-т амжилттай гарын үсэг зурсан нь Хятад-АСЕАН-ны хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад хүчирхэг хөдөлгөх хүчин хангасан юм.

Өдгөө, Хятад улс болон АСЕАН-ны орнуудын хамтын хичээл зүтгэлийн дагуу Өмнөд тэнгисийн чиг хандлага ерөнхийдөө тогтвортой байна. Хоёр тал түүнчлэн тэнгисийн үйл хэргийн талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “Өмнөд тэнгис дэх үйл ажиллагааны дүрэм”-ийн зөвшилцөлийг хурдтай ахиулж, санал зөрөлдөөнийг эв зүйтэйгээр хяналтад байлгах бүрэн итгэл, чадвар болон оюун ухаантай байна. Саяхан Филиппинийн ерөнхийлөгч Родриго Дутерте, Хятад улс хоорондын нутаг дэвсгэрийн маргааны асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхийг хүсэж байна гэж тодорхой хэлсэн байна. АСЕАН-ны дөрвөн орны гадаад харилцааны сайд нар саяхан Хятад улсад айлчилсан явдал нь хөрш орнууд Америкийн ноёлогч үзлээ хамгаалахын багаж хэрэгсэл болохыг ерөөс хүсэхгүй байгаа гэдгийг хүчтэй гэрчиллээ.

Өмнөд тэнгис бол АНУ-ын ноёлогч үзлээ хадгалахын тулааны талбар биш, АНУ-ын бусниулга нь бүс нутгийн орнуудын энх тайван хөгжлийн шийдвэр болон хүчин чармайлтыг эвдэж чадахгүй юм. \Уртнасан.\