“Мэргэд орохын орон”
2021-04-13 16:45:26  

Номын дэлгүүр бол хотын соёлын бэлэг тэмдэг гэж нийтээрээ үзнэ. Бээжин хотод Вань Шэн Шү Юань хэмээх номын дэлгүүр бий. Энэ дэлгүүр гадна дотны эрдэмтэн мэргэд хаа холоос зорин ирж хүссэн ном судраа төвөггүй хайж олдог элбэг баян газар юм. Гуч орчим жилийн түүхтэй энэ жижиг дэлгүүр олон удаа нүүж суусаар Бээжингийн их сургууль, Чинхуа их сургуулийн дунд буурь  сэлгэн ирж суурьшжээ.

Дэлгүүрийн эзэн Лю Сүлид олон зохиолч найз бий. Эдгээр зохиолчид Лю Сүлийн номын дэлгүүрийн өмөг түшиг гэж сэхээтнүүд, энэ дэлгүрийн байнгын үйлчлүүлэгчид үздэг.

Номын дэлгүүр анх “Halloween” гэсэн нэртэй байлаа. Европоос гаралтай уамжлалт баяр болох “Halloween” буюу сүнсний баярын нэрээр нэрлэж байсан ч Лю Сүлийн найз нөхөд ханзны утгаар нь “Мэргэдийн номууд” гэж тайлбарлаж, үүнээс хойш дэлгүүрийн Англи нэрийг өөрчлөөд  “AllSAGES BOOKS ” хэмээн нэрлэх болжээ.

“Шударга ёс бидний амьдралыг баян тансаг болгохгүй байж мэднэ. Гэхдээ эрх чөлөө өгдөг” гэсэн сурталчилгаа энэ номын дэлгүүрт харагддаг. Түүнчлэн  “Ном унших дадлыг хэвшүүлбэл өөрийгөө чөлөөлдөг”  зэрэг бичээсүүд эзнийхээ санааг тодотгож, энэ дэлгүүр зөвхөн ном худалддаг газар биш харин номын ухаан дэлгэрүүлдэг  “Мэргэд орохын орон”  гэдгээ тайлбарлах болсон юм.