Хятад улс дахь Америкийн компаниуд Хятадын зах зээлийг өөдрөгөөр үзэж байна
2021-04-14 11:56:30  

Хятад улс дахь Америкийн компаниуд Хятадын зах зээлийг өөдрөгөөр үзэж байна_fororder_src=http___imagecloud.thepaper.cn_thepaper_image_125_936_622.png&refer=http___imagecloud.thepaper

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны холбогдох албан тушаалтан саяхан Хятад улс дахь Америкийн 47 компани болон худалдааны нийгэмлэгийн 60 төлөөлөгчидтэй Хятад улсын “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцсон  байна. Хятад улс дахь Америкийн компаниудын албан тушаалтан хэлэхдээ, Хятад улсын зах зээлийг өөдрөгөөр үзэж байгаа бөгөөд Хятад улсын “14-р таван жил”-ийн төлөвлөөний хөгжилд бүх талаар уялдаа холбоотой ажиллана гэдэгт найдаж байна гэж хэлжээ. Энэ тухай сурвалжлагч Ли Линий бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

2 цаг гаруй үргэлжилсэн арга хэмжээний үеэр Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны холбогдох албан тушаалтан Хятад улсын “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн талаар Хятад улс дахь Америкийн компаниуд болон худалдааны нийгэмлэгийн төлөөлөгчдөд ерөнхийлсөн танилцуулга хийж, тэдний анхаарал хандуулж буй сэдвийн талаар ярилцжээ. Компаниудын төлөөлөгчид энэ удаагийн харилцаа солилцоонд маш олзуурхаж буйгаа илэрхийлсэн байна Тесла компанийн дэд ерөнхий захирал Тао Линь Хятадын олон улсын радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“'14-р таван жил'-ийн төлөвлөгөө нь бидний хойшдын хэдэн жилд Хятад улсад хөгжлөө ахиулах хамгийн чухал үе шат юм. Түүнчлэн манай компанийн бодлого, стратеги, үүний дотор манай компанийн бүтээгдэхүүний бүтэц тус улс орны ерөнхий бодлого зарчимтай нийцэхийг маш хүсэж байна. Бодитоор хэлбэл, өнөөдрийн хувьд олзуурхууштай санагдсан зүйл гэвэл, Хятад улсын '14-р таван жил'-ийн төлөвлөгөөний хугацаанд ногоон хөгжлийг түлхэцтэй хөгжүүлэх, өндөр түвшинд нээлттэй байхыг хэрэгжүүлэх зориг шийдвэр нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд маш сэтгэл догдоллоо. Үүний зэрэгцээ '14-р таван жилийн төлөвлөгөө'-нд нүүрстөрөгчийн төвийг сахисан байдлыг бий болгох зорилтын цагийн хуваарийг тодорхой дурдсан байна, миний үзэхээр энэ нь шинэ эрчим хүчний авто машины аж үйлдвэрлэлийн хувьд авч хэлбэл маш сайн түүхэн боломж юм.”

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга Нин Жижэ хэлэхдээ: өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилд Хятад Америк хоёр орны худалдаа аж үйлдвэрийн салбарын эдийн засаг худалдааны харицлаа явах тусмаа нягтшиж, харилцан ашигтай хамтын цогцыг бүрдүүлсэн байна. Хятад улс дахь Америкийн компаниуд Хятад улсын өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцож, Хятад улсын эдийн засгийн хөгжийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм. 2020 онд Хятад Америкийн худалдааны хэмжээ 580 тэрбум ам.долларыг давж, 2019 оныхтой харьцуулбал 8.3% хувиар нэмэгдэв. Энэ оны эхний хоёр сард Хятад Америкийн худалдааны хэмжээ ноднингийн мөн үеийнхтэй харьцуулахад 80% хувь гаруйгаар нэмэгдэв. 2020 оны сүүлчийг хүртэлх байдлаар, Хятад улсаас Америкт хийсэн шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 84.01 тэрбум ам.долларт хүрэв. 2020 онд, Хятад улсаас Америкт 6.21 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь 2019 оныхоос 63% хувь нэмэгдсэн үзүүлэлт юм гэжээ.

Нин Жижэ хэлэхдээ, улсын дотоодын хувьд ард олныхоо сайн сайхан амьдралын төлөөлөх эрмэлзэл тэмүүлэлийг хангах, гадагшаа бол өөрийн орныхоо хөгжлөөр хүн төрөлхтөний хөгжшил дэвшилд хувь нэмрээ оруулах нь Хятад улсын хөгжлийн үндсэн зорилт юм. Энх тайвнаар хөгжиж буй Хятад улс нь Америк болон дэлхий нийтийн хувьд авч хэлбэл боломж, харин сорилт биш юм. Хятад Америк харилцан нөхөх давуу талаа хөгжүүлэн, хамтдаа хөгжин дэвшихийг эрэлхийлж болох юм гэсэн байна.

“Хятад улсын зах зээлийн орон зай өргөн уудам бөгөөд асар хүчирхэг өсөн нэмэгдэх чадвар боломжтой юм. Америкийн компаниудыг оролцуулсан дэлхийн олон орны компаниуд Хятад улсын гадаадад нээлттэй байх хөгжилд илүү олноор оролцож, эдийн засаг худалдааны хоёр талт болон олон талт харилцаагаа өргөжүүлж, Хятад улсын хөгжлийн үр бүтэмж, хөгжлийн боломжоос хуваалцахыг урьж байна. Талуудын хамтаар дэлхийн эдийн засаг худалдааны дүрмийн шударга, зүй зохистой, нэр хүндийг хамгаалсан урьдач нөхцөлийн дагуу хамтдаа олон улсын эдийн засаг худалдааны шинэ дэглэм тэнцвэртэй, уужуу багтаамжтай, хамтаар амжилтад хүрэх чиглэл рүү хөгжихийг ахиулахад бид бэлэн байна.”

General Electric компанийн дэд ерөнхий захирал Чэнь Рүншэн Хятадын олон улсын радиогийн сурвалжлагчид хэлэхдээ, тус компани Хятад улсын зах зээлийн ирээдүйн хэтийн төлөвийг үргэлжлэн өөдрөгөөр  үзэж байгаа бөгөөд Хятад улстай олон салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэн найдаж байна гэжээ.

“Ноднин жил Хятад Америкийн харилцааны иймэрхүү нөхцөл байдал, түүнчлэн цар тахлын халдварын нөхцөл байдалд манай компанийн Хятад улсын дотоод дахь хөрөнгө оруулалтын хэд хэдэн томоохон төсөл бүгд урагштай өрнөсөн юм. General Electric компани голдуу агаарын тээвэр, анагаах ухаан, цэвэр эрчим хүчний чиглэлд ажилладаг бөгөөд манай компанийн байгаа эдгээр салбар бүгд Хятад улсын улс орны хөгжил, иргэдийн амьдралтай харилцаа холбоотой байсаар ирсэн юм. Иймээс бид Хятад улсын зах зээлийг маш өөдрөгөөр үзэж байна. Цаашид Хятад улсын '14-р таван жилийн төлөвлөгөө' хэрэгжихийн хэрээр зах зээлийн боломж асар их байх болно гэдэгт бид итгэлтэй байна, түүнчлэн Хятад улстай өрнүүлж буй хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.”