Шиньжян нутаг дэлхийн ард түмэнд нээлттэй
2021-04-16 20:51:13  

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жяо Лижянь 16-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: Хятадын баруун хойд бүсэд орших үзэсгэлэнтэй, амгалан тайван Шиньжян нутаг дэлхийн ард түмэнд нээлттэй байгаа, Та бүхэн боломжтой бол Шиньжянд айлчилж, танилцаарай гэжээ.

Хонконгийн “Нань Хуа Зао Бао”сонин саяхан “Хятадын терроризмтой хийсэн дайны талаар Барууныхны чамд хэлээгүй үнэн” гэх гарчигтай нийтлэл хэвлүүлж, Барууны орнууд терроризмын эсрэг Хятадын ололт амжилтыг санаатайгаар үгүйсгэж, Хятад улсыг гүтгэн буруушааж байгааг илчлэн, тэднийг өөрсдийнхөө терроризмын эсрэг үйл ажиллагаад илүү их хүч тавьж ажиллахыг уриалав.

Жяо Лижянь : Хятадын терроризмын эсрэг гаргасан хүчин чармайлтыг зөв голчоор үнэлэн, Америк зэрэг барууны орнууд терроризмыг эсэргүүцэх талд давхар стандарттай байгааг шүүмжилсэн “Нань Хуа Зао Бао” сонины байр суурийг сайшааж байна гэлээ.