Шиньжяны тухай барууны орнуудын яриа буруу байсныг цаг хугацаа нотлох болно
2021-04-16 22:38:28  

“Уйгар үндэстний тухай хуурамч мэдээний төгсгөл” гэх номоороо Хятадын уншигчдын танил болсон Францын зохиолч, сэтгүүлч Максим Вивас саяхан Синьхуа агентлагт бичгээр өгсөн ярилцлагадаа: Шиньжяны тухай барууны орнуудын худал хуурмаг баримтууд захаасаа ил болж байна. Барууны орнуудын Шиньжяны тухай яриа буруу байсныг цаг хугацаа нотлох болно гэжээ.

Тэрээр 2016 болон 2018 онд Шиньжян нутгаар явж, тэндэхийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилттай танилцжээ. Тэрээр саяхан Францын нэгэн эрдэм шинжилгээний нийгэмлэгтэй хийсэн видео ярилцлагадаа: Уйгар үндэстний хүн амын тоо нэмэгдэж байна. Тиймээс үндэс угсаагаар нь устгаж буй гэдэг бол цэвэр цуурхал, Уйгар түмний амьжиргаа сайжирч байгаа, дарлаж ялгаварлаж байна гэдэг нь ил гүтгэлэг, тэд өөрийнхөө үг хэлээр ярьж, үндэстнийхээ соёлыг уламжлан хөгжүүлж байна, соёлыг нь мөхөөж байна гэдэг бол худал яриа юм гэжээ.