Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагаа амжилттай болов
2021-04-16 15:42:19  

Бээжингийн өвлийн олимп болоход 300 хоног үлдэж буй үеэр 4-р сарын 10-нд, “Бээжинд уулзацгаая” нэрэмжит өвлийн спортын туршилтын иж бүрэн үйл ажиллагааны төслийн мөсний спортын төрлийг турших арга хэмжээ Бээжингийн тэмцээний бүсэд бүрэн дүүрэн өндөрлөв.

“Бээжинд уулзацгаая” нэрэмжит өвлийн спортын туршилтын иж бүрэн үйл ажиллагаа бол Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулалтад зориулсан иж бүрэн туршилтын үйл ажиллагаа юм. Үүнээс өмнө цасны спортын төрлийг турших үйл ажиллагаа 2-р сарын 16-26-ны өдрүүдэд Жанчхүү болон Яньчингийн тэмцээний бүсэд амжилттай зохиогдов.

Энэ удаад мөсний спортын төрлийг туршсан үйл ажиллагаа 4-р сарын 1-10-ны өдөр хүртэл үргэлжилж, энэ хугацаанд Үндэсний усан спортын төв, Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, Хурдны тэшүүрийн үндэсний ордон, Нийслэлийн биеийн тамирын ордон, Вукэсунгийн спортын төв зэрэг 5 тэмцээний талбай заалд мөсөн хоккей, кёрлинг, уран гулгалт, шорт-трек, тэшүүр зэрэг Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын бүх төрлүүд, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мөсөн хоккей ба тэргэнцрийн кёрлинг зэрэг Бээжингийн өвлийн пара олимпын мөсний спортын төрлийн холбогдох турших үйл ажиллагаа зохиогдов.

“Шинжлэх ухаан технологийг өвлийн олимпт ашиглах” нь Бээжингийн өвлийн олимпын тэмцээний үеийн онцлог тал байх болно. Иймээс энэ удаагийн турших үйл ажиллагаанд ч шалгаж туршсан байна. Өвлийн олимпын талбай заалд анх удаа нүүрстөрөгчийн давхар ислийг дамжуулах хөргөлтийн технологийг ашигласан нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг үр дүнтэй бууруулж чадсан байна. Клоуд-аар дамжуулах, удаашруулан үзэх, үзэгчид өөрийн дурын өнцгөөс харах зэрэг дэвшилтэд шинэ технологи нь үзэгчдийн тэмцээнийг үзэн сонирхох боломж нөхцөлийг нэмэгдүүлсэн байна.

Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагаа амжилттай болов_fororder_1

Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагаа амжилттай болов_fororder_2

Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагаа амжилттай болов_fororder_3

Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагаа амжилттай болов_fororder_4

Бээжингийн өвлийн олимпын мөсний спортын төрлийг турших үйл ажиллагаа амжилттай болов_fororder_5