Зөв байр суурьтай байхыг шаардаж байна
2021-04-16 20:39:28  

Хятад улс нүүрстөрөгчийн давхар исэл болон хүлэмжийн хийн ялгаруултаа бууруулах ёстой хэмээх Америкийн албан тушаалтны үгэнд хариу болгон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны өдрийн ээлжит хэвлэлийн барга хурлын үеэр хэлэхдээ: Хятад улсын цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнг олон улсын хамтын нийгэмлэг тодорхой харж байгаа. Америк зөв шударга байр суурьтай байж, олон улсын хууль тогтоомжийг дээдлэн, олон талт үзлийг баримталж, дэлхийн улс орнуудтай хүчээ нэгтгэн, байгаль орчны хямралын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг бид хүсэж байна гэжээ.

Дэлхий нийтээрээ “Парисын хэлэлцээр”-ийн харалтаа биелүүлэхэд үзүүлж буй Хятад улсын оролцоо муу байна, Хятад улс цаг агаарын хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авч бохир хийн ялгаруулалтаа бууруулах хэрэгтэй байна хэмээн Америкийн Төрийн департаментын нэрээ нууцалсан төлөөлөгч хэлжээ. Энэ ярианы тухай Жао Лижянь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: “Парисын хэлэлцээр”-ын асуудлаар Америк Хятадыг буруутгаж байна. Гэтэл тэд өөрөө 2017 онд “Парисын хэлэлцээр”-с гарч дэлхий нийтээрээ нэгдсэн харалтын төлөө тэмцэхэд сөрөг нөлөө үзүүлсэн. Тэд одоо болтол энэ тухайгаа ярихгүй л байгаа. Хэн нь хийж, хэн нь хэл амаа билүүдэж байгааг, хэн нь хичээж зүтгэж, хэн нь амь хувиа бодож байгааг дэлхий нийтээрээ мэдэж байгаа гэжээ.