Австралийн уугуул иргэдийн эмгэнэлтэй түүх
2021-04-16 22:42:28  

Сүүлийн 30 жилийн хугацаанд Австралид дор хаяж 474 уугуул хүн цагдан хоригдож байхдаа нас барж, зөвхөн сүүлийн сард 5 хүн нас барсан гэх мэдээллийг “The Guardian” сонин нийтэлжээ.

Австралийн арми Афганистанд олзлогдсон цэргийг эрүүдэн шүүж хөнөөсөн, тосгоны эгэл иргэдийг хядсан зэрэг асуудал аль хэдийн ил болсон, мөн сүүлийн жилүүдэд Ази гаралтай хүмүүсийг гадуурхах явдал ч байнга гарах боллоо.

Гэтэл Австрали өөртөө оршиж буй хүний эрхийн асуудлаа шийдэхгүй байж, бусдыг гүтгэн буруушааж, цуурхал тарааж байгаа нь ичгүүртэй юм. Хятадын Олон улсын судалгааны хүрээлэнгийн судлаач Гүө Шяньган: Австрали улс өөрийнхөө хүний эрхийн асуудлыг шийдэх бус нуун дарагдуулж, харин бусад улс орныг хүний эрхийн асуудлаар буруушааж байна. Австрали улс хүний эрхийг хамгаалагч биш гэдгийг энэ үйлдэл нь харуулж байна гэжээ.