Цөөнх үндэстнүүд гадагш гарч ажиллах нь сайн дурын сонголт юм
2021-04-16 16:00:29  

Жинань Их сургуулийн харилцаа холбоо, хилийн засаглалын судалгааны хүрээлэн 23-ны өдөр "Албадан хөдөлмөрлүүлэх" эсвэл "Илүү сайн сайхан амьдралыг эрэлхийлэх үү ?- Шиньжяны ажилчдын ажлын нөхцөл байдлын талаар судлах нь " судалгааны тайлан нийтэлж, Гуандүн дахь Шиньжяны үндэстний цөөнхийн ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нарийвчлан танилцуулжээ. Хятадын дотор газрын эрдэмтэн судлаачид мөн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Шиньжяны үндэстний цөөнхийн хүмүүс сайн сайхан амьдрах хүслээ эрэлхийлж, гадагш гарч ажиллах бол өөрийнх нь сайн дурын сонголт юм гэжээ.

18 мянга гаруй үсэгтэй энэхүү тайланд Гуандүнгийн 5 аж ахуйн нэгжид ажиллаж байгаа Шиньжяны үндэстний цөөнхийн ажилчинд санал асуулга явуулсан бөгөөд уйгар, казах, киргиз, тажик зэрэг Шиньжяны үндэстний цөөнхийн нийт 70 гаруй ажилчидтай ярилцаж, Шиньжян дахь үндэстний цөөнхүүд яагаад дотор газрын аж ахуйн нэгжид ажилд орох болсон шалтгаан, тэдний өдөр тутмын ажил амьдрал, гадагш гарч ажиллахын ач холбогдол, ирээдүйн төлөвлөгөө зэрэг талаар гүнзгий судалжээ. \Ренчинсоо\