480 гаруй жилийн түүхтэй Алтун хийд
2021-04-16 15:47:42  

Шиньжяны Шаче шяний төвд байрлах Алтун хийд нь өнөөгөөс 480 гаруй жилийн тэртээх 1533 онд баригдсан юм. Энэхүү Лалын сүм ойролцоогоор 2600 квадрат метр талбайтай бөгөөд засгийн газраас тус тус  1998, 2016 онуудад хоёр удаа засвар хийсэн юм.

Мөргөл үйлдэхээр ирсэн нутгийн мусульман Обулкасим Турсун хэлэхдээ, энэ хийдэд би сүүлийн долоо, найман жилийн турш мөргөл үйлдэж байна. Анх мөргөл үйлдэхээр ирж байхад нөхцөл тааруухан байсныг санаж байна. Харин сүүлийн жилүүдэд засгийн газрын тэтгэлгээр засвар хийсний дараа орчин ахуй нь ихээхэн сайжирсан гэжээ. \Ренчинсоо\