Японы элчин сайдыг дуудан уулзав
2021-04-16 16:00:41  

Японы элчин сайдыг дуудан уулзав_fororder_src=http___imagepphcloud.thepaper.cn_pph_image_126_447_718&refer=http___imagepphcloud.thepaper

2021 оны 4-р сарын 15-нд, Хятадын гадаад харилцааны сайдын туслах Ү Жянхао Японоос БНХАУ-д суугаа элчин сайд Таруми Хидеог дуудан уулзаж, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усаа далайд цутгах тухай Японы засгийн газар шийд гаргасанд холбогдуулж хатуу чангаар харьцаж буйгаа мэдэгджээ.

Ү Жянхао, Японы талын холбогдох шийдвэр тэнгис далайн эко орчинд учруулах нөлөөг үр хайхран, олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдал болон хөрш орнуудынхаа ард иргэдийн амин чухал ашиг сонирхлыг уландаа гишгэж, олон улсын хууль, дүрэм тогтоолыг зөрчсөн явдал  бол орчин цагийн соёлтой улс орноос гарамгүй үйлдэл юм. Үүнд Хятадын тал хатуу чанга эсэргүүцэл илэрхийлж байна. Японы тал шинжлэх ухаанд үндэслэж, олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлахыг Хятадын тал шаардаж байна. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар холбогдох байдалд үргэлжлэн анхаарал хандуулж, цаашид хариу тусгал гаргах эрхээ хадгалах болно гэжээ.