Азийн гаралтай хүмүүсийн ажиллуулдаг компаниуд ноцтой нөлөөнд өртөж байна
2021-04-16 15:44:11  

Ройтерс агентлаг мэдээлснээр, Ази гаралтай америкчуудын ажиллуулдаг компани цар тахлын нөлөөнд ноцтой өртөж байна. Энэ оны 3-р сар хүртэлх байдлаар Ази гаралтай хүмүүсийн ажиллуулдаг компаниудын борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буурсан нь Америкийн бусад  компаниудын дундаж түвшингээс хол их байна. Үг хэл, хүн хоорондын харилцааны бэрхшээл нь Ази гаралтай хүмүүсийн ажиллуулдаг компаниудын засгийн газраас олгох нөхөн олговрыг харшилж байгаа төдийгүй, цар тахлыг ашиглан Ази гаралтай хүмүүст чиглүүлэн арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах уур амьсгал улам гаарч байна гэжээ.\Ренчинсоо\