Цөмийн хаягдал усыг далайд цутгахыг эсэргүүцэв
2021-04-16 20:29:51  

Япон сүүлийн үед цөмийн хаягдал усаа далайд цутгах шийдвэр гаргасантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 4-р сарын 16-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Япон өөрийн хариуцлагаа ухамсарлаж, шинжлэх ухаанч байр сууриар олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг дахин шаардаж байна. Хамтын ашиг сонирхол бүхий талууд болон олон улсын байгууллага зөвшилцөн санал нэгдэхээс өмнө ганц талаасаа шийдвэр гарган цөмийн хаягдал усыг далайд цутгаж болохгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, цөмийн хаягдал усыг далайд цутгах нь тэргүүн сонголт байх ёсгүй, цорын ганц сонголт байж бүр болохгүй гэжээ.