Хятад Франц Германы удирдагчид видео уулзалт хийв
2021-04-16 19:58:27  

4-р сарын 16-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо Францын ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Меркел нартай Хятад Франц Германы удирдагчдын дээд хэмжээний видео хурал хийв. Гурван орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийг хамтран зохицуулах, Хятад Европын харилцаа, цар тахлын эсрэг хамтран ажиллах түүнчлэн олон улсын болон бүс нутгийн гол гол асуудлаар санал бодлоо гүнзгий солилцлоо.

Хятад Франц Германы удирдагчид видео уулзалт хийв_fororder_3

    Ши Жиньпин хэлэхдээ, миний бие хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулахыг санаачилсаар ирсэн бөгөөд уур амьсгалын асуудлыг зохицуулах талаар Франц Германтай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улс 2030 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тогтоон барьж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралгүй болгохын төлөө хичээн зүтгэнэ хэмээн би зарласан бөгөөд Хятад улс хэлсэндээ хүрч, энэ зорилтоо экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөлтөд оруулж, ногоон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай орчил эдийн засгийг хөгжүүлнэ гэжээ.
    Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс гадаадад илүү нээлттэй байлгах бөгөөд Франц Герман мэтийн орнуудтай хамтран зүтгэж, хөгжиж буй орнуудад цагийг алдалгүй вакцин олгоход бэлэн байна гэжээ.
    Гурван орны удирдагчид олон талт үзлийг дэмжиж, “Парисын хэлэлцээр”-ийг бүх талаар хэрэгжүүлэх, олон улсын худалдаа эдийн засгийг хэвийн байдалд оруулахын тулд хамран зүтгэх зэрэг талаар санал нэгдэв.