Хятадын эдийн засаг сэргэж байна
2021-04-16 22:23:16  

Хятадын засгийн газрын  16-нд нийтэлсэн тоо баримтаас харахад , урьдчилан тооцоолсноор, энэ оны эхний улирлын Хятадын  ДНБ-ны ерөнхий хэмжээ 24 их наяд 931 тэрбум юаньд хүрч, харьцуулсан үнээр тооцоолбол  өнгөрсөн оны мөн үеэс 18.3% -иар өссөн байна.

Энэ нь Хятадын  эдийн засгийн энэ жилийн сайн эхлэлийг харуулж байгаа юм. Өнгөрсөн оны мөн үед эдийн засгийн өсөлт буурч авсны дараа  тогтвортой сэргэж, уян хатан байж, томоохон эдийн засгийн цогцуудыг  үргэлжлүүлэн тэргүүлж байна.

ДНБ-ий тоо баримтаас гадна эдийн засгийн бусад томоохон үзүүлэлтүүдэд мөн анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл, тэдгээр нь бүгд хоёр оронтой тоогоор өссөн байна. томоохон аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувиар өсөж, өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн борлуулалт 33.9% -иар өсөж, үндсэн  хөрөнгө оруулалт 25.6% -иар өсөж, бараа бүтээгдэхүүний  импорт, экспортын нийт хэмжээ 29.2% -иар өссөн нь Хятадад зах зээлийн эрэлт хэрэгцээ аажмаар сэргэж, өмнөх оны үндсэн тооны үзүүлэлт доор, "Хятадын цагаан сараа газар дээр нь өнгөрүүлэх" гэх зэрэг  хүчин зүйлийн нөлөөллөөс болсон юм.

Хятадын эдийн засгийн тогтвортой сэргэлт  дэлхий нийтэд юу авчрах вэ? Үүнтэй холбогдуулан Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Георгиева хэвлэлийнхэнд хэлэхдээ, Хятадын эдийн засгийн сэргэлт нь худалдааны суваг, түүхий эд, өргөн хэрэглээний болон үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний Хятадын эрэлт хэрэгцээнд түшиглэн, дэлхийн улс орон бүс нутагт нааштай үр ашиг авчирч байгаа юм. Уг агентлагийн хамаг сүүлийн үеийн  эдийн засгийн урьдчилсан тайлангаас харахад, Хятадын энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 8.1% -иас 8.4% хүрнэ хэмээн урьдчилан төсөөлсөн байна.