Хүүхэд багачуудыг идрүүн бядтай өсгөнө
2021-05-31 20:47:23  

Хүүхэд багачууд хүчирхэг бол улс орон хүчирхэг байж чадна. Хүүхэд багачуудыг идрүүн бядтай өсгөн хүмүүжүүлэх бол Ши Жиньпин даргын хэзээд анхаардаг явдал болох юм, идэж өмсөхөөс авахуулаад бие сэтгэлийн эрүүл байдал хүртэл, сургуулийн боловсролоос нийгмийн бодит ажиллагаа хүртэл гээд хүүхдүүдийн “их бага асуудал”-ыг Ши Жиньпин дарга цөм сэтгэлдээ тээж явдаг.

Хүүхэд багачуудыг идрүүн бядтай өсгөнө_fororder_2020年9月习近平来到文明瑶族乡第一片小学看望学生

Энэ оны эхээр, Хятад улс ядуугаас ангижрах шуурхай ажиллагаагаар бүх талын амжилт олсноо зарлав. Ядуугаас ангижрах шуурхай ажиллагааны 8 жилийн замналаа эргэцүүлэхэд, ядуу бүс нутгийн үндсэн боловсролыг сайтар чухалчлах нь нам болон засгийн газрын эрс баримтлан ахиулсаар ирсэн чухал ажил юм. Ши Жиньпин олонтаа тэмдэглэхдээ: ядуугаас ангижрахад эрхбиш оюуны боловсролыг дэмжиж, ядуу бүс нутгийн хүүхдүүдэд сайн сайхан боловсрол олгох хэрэгтэй гэжээ. Тэрээр дотооддоо ажиллахдаа байнга сургуулиудаар очиж, хүүхдүүдийн сурлага амьдралын байдалтай өөрийн биеэр танилцдаг юм.

Хүүхэд багачуудыг идрүүн бядтай өсгөнө_fororder_2019年4月习近平来到重庆石柱土家族自治县中益乡小学考察

Багачууд хүүхдүүдийн бие сэтгэлийн эрүүл байдал нь улс орон болон үндэстний ирээдүйтэй холбогддог. Энэ оны бүх Хятадын хоёр чуулганы үеэр, зөвхөн шалгалтын хэр бүтэмжийг чухалчлахаас үүдсэн эцэг эхийн сэтгэлийн дарамтад чиглүүлэн Ши Жиньпин дарга сануулахдаа: хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлыг анхаарах хэрэгтэй гэжээ.