Ши Жиньпин: Бидэн нэгэн гэр бүль, ирээдүй гэгээн саруул байх болно
2021-06-09 15:50:18  

Ши Жиньпин: Бидэн нэгэн гэр бүль, ирээдүй гэгээн саруул байх болно_fororder_50037a2111174a16b962e21bbe7391fc

8-ны үдээс хойш, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хөхнуур мужийн Ганца сяны Шалю суурины Гүөлүө Зангүнма тосгонд хүрэлцэн очиж, тосгоны иргэдтэй уулзах үеэр хэлэхдээ, бидэн нэгэн гэр бүль, бид бүгд ахан дүүс юм. БНХАУ байгуулагдаад зуун жил болоход Хятадын үндэстнүүд дэлхийн үндэстнүүдийн дунд өөрийн өнгө төрхтэй, цээж тэнүүн явна гэдэгт итгэж байна. Хятадын үндэстнүүд анар жимсны үр шиг нягтрах юм бол гэгээн саруул ирээдүйг угтах болно гэжээ.

Ши Жиньпин: Бидэн нэгэн гэр бүль, ирээдүй гэгээн саруул байх болно_fororder_f18d97d4bb25424082a7a87f49c496a4

Яг одоо Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллаж байна. Гүөлүө Зангүнма тосгоны 2400 гаруй төвөд иргэд мал аж ахуй эрхэлдэг бөгөөд 2017 онд ядуугаас бүрэн ангижирсан байдаг. Ойрын жилүүдэд хамтын үйлдвэрлэлийг хөгжүүлснээр, 2020 онд тус тосгоны хамтралын ашиг орлого нь 360 мянган юаньд хүрч, тосгоны иргэдийн хүн тутамд ноогдох орлого нь 12 мянга 313 юаньд хүрээд байна.

Н.Пүрэвжав