Эцсийн эцэст “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг шиг л юм болно
2021-06-09 20:33:23  

Эцсийн эцэст “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг шиг л юм болно_fororder_rBABCWC3Xd6AMrE_AAAAAAAAAAA535.897x504.800x450

Орон нутгийн цагаар зургадугаар сарын найманд, Америкийн Сенат “Америкийн инноваци болон өрсөлдөөний тухай хуулийн төсөл” гэгчийг баталжээ. Энэхүү Хятад улсын хөгжлийг хазаарлах зорилго бүхий хуулийн төсөлд тэр чигээрээ Хятад улсыг “төсөөллийн дайсан” болгож, Хятад улсын хөгжлийн замнал болон гадаад дотоод бодлогыг харлуулж, Хятад улсад чиглүүлж стратегийн тал бүрийн өрсөлдөөн явуулна, бүр цаашлаад Хятад улстай харилцаагаа бүрмөсөн тасалж, сөргөлдөнө ч гэх шиг агуулга ажиглагдана.Энэхүү хуулийн төслийг Америкийн Конгрессын гишүүний өмнө нь дэвшүүлсэн “Төгсгөлгүй хилийн тухай хууль”-ийг үндэслэн боловсруулсан бөгөөд хоёр намын гишүүдийн сүүлээр нь нэмсэн 600 гаруй  нэмэлт өөрчлөлтийн төслийг нэгтгэснээр агуулга нь тэр чигээрээ Хятад улстай холбогдсон гэж хэлж болно. Түүнчлэн инноваци болон өрсөлдөөн гэдгээр халхавч болгож, Хятад улсыг дарамталж шахах зорилготой байгаа нь нууц биш.

Эдийн засгийн даяарчлалын эринд Америкийн зарим хүн хууль боловсруулахаар дамжин Хятад улсад дарамт шахалт үзүүлэхийг оролдож байгаа нь олон улсын хөгжлийн ерөнхий төлөвийг хохироох болохоор эцсийн эцэст “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг шиг л юм болж таарна.Сүүлийн хэдэн арван жилийн турш дэвшилтэт тэргүүний технологийн салбарт Америк Хятад улсыг дарж дарамтлах оролдлого нь ерөөс бүтэлгүйтэж ирсэн юм. Ёстой л “даравч далдайна, булавч бултайна” гэдэг шиг... Саранд тандалт хийх “Чан Э” аппарат, сансрын станцын бүтээн байгуулалт, ангараг гарагт тандагч аппаратаа амжилттай газардуулсан гээд сансар судлалын салбарт Хятад улс томоохон алхмуудыг хийсэн нь бодит тусгал, гэрч биш гэж үү? Өдгөө Хятад улс дэлхийн хамгийн том боловсруулах салбар, хэрэглээний зах зээлийг бүрдүүлсэн бөгөөд боловсон хүчний баялаг нөөцтэй байгаа нь бие даан шинийг санаачилсан технологийн хөгжлийн замаар замнах чухал боломжуудыг бүрдүүлсэн юм. Яг л Оросын мэдээний сайтын нийтлэлд тэмдэглэсэн шигээр, Америк Хятад улсын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулахаас татгалзаж байгаа нь буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээсэн явдал болно, энэхүү үйлдэл нь Хятад улсыг улам хүчирхэг болгох болно.

Хэрэг дээрээ Хятад улсын хөгжлийн зорилго нь олон улсын тавцанд Америкийг орлох явдал биш, харин ард түмнээ улам аз жаргалтай амьдруулах явдал болно. Хятад улс голч шударга нөхцөлд эерэг өрсөлдөөн явгадуулахыг дэмжихээс биш харилцан дайрч давшин, нэгийгээ үзэх сөрөг өрсөлдөөнийг хүлээж авахгүй, мөн ч хэн нэгэн өөрийн зүй ёсны хөгжлийн эрхийг үгүйсгэхийг зөвшөөрөхгүй юм.

Америкийн дайсан хэзээ ч Хятад улс биш, харин ч тус орны улс төрчдийн “сэтгэлийн ад” болно. Тиймээс “асга хатны ирмэг дээр агтны жолоогоо татах”-ыг тэдгээр “тархи нь буруу эргэсэн” хүмүүст дахин сануулъя.