Хятадын сансрын станц хүн төрөлхтөнд ач тусаа өгөх болно
2021-06-17 20:38:39  

17-ны 9 цагт гурван сансрын нисэгч тээсэн Шэньжөү-12 хөлөг  сансарт амжилттай орсноор Хятадын сансрын Тяньхэ станц анхныхаа сансрын нисэгчээ угтан авлаа. Олон орны хэвлэл энэ талаар мэдээлж, энэ бол түүхт үүрэг, сансрын салбар дахь Хятадын хүчин чадал итгэл улам нэмэгдэж буйн илрэл юм гэж үзжээ.

Энэ удаагийн нислэгийн үүрэг бол Хятадын сансрын станц байгуулах үүргийн зангилаагийн хэсэг байж, гол гол зорилтод нь тойрог замд сансрын нисэгч удаан хугацаа ажиллах, ачаа бараа хүргэж өгөх, бүхээгээс гарч ажиллах, бүхээгийн гадна талаас удирдах зэрэг сансрын станц байгуулах гол технологийг турших явдал болно. Харин Хятадын сансрын нисэгчийн үүрэг бол сансрын станцаа сайтар байгуулах явдал болно.

Эдгээр үүргийг биелүүлснээр, сансрын станцын дараачийн алхмын байгуулалт болох хэрэглээнд үндэс суурь тавьж туршлага хуримтлуулах болно. Түүний дараа сансрын станц хэрэглээний болон хөгжлийн шатандаа орох болно. Ийм учраас Шэньжөү-12 сансрын хөлгийн энэ аяллыг Хятадын болон дэлхийн сансрын түүхэнд мөнхрөх болно гэж хэлж буй юм.

Хятадын нисэгчтэй сансрын төсөл хэрэгжсэнээс нааш голцуу бие дааж, хатуужилтай ажиллаж, бас олон орны сансрын байгууллага болон олон улсын сансрын байгууллагатай өргөн хүрээнд солилцоо хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. Сансрын станцын шатанд орсноос хойш Хятадын тал сансрын станцын үүрэг чадлыг өргөтгөх, сансрын шинжлэх ухаан болон хэрэглээний судалгаа, Хятадын болон гадаадын сансрын нисэгчийн хамтарсан нислэг, технологийн үр бүтээлийг шилжүүлж нэвтрүүлэх зэрэг талд олон улсын өргөн дэлгэр хамтын ажиллагаа өрнүүлэх болно.

Эдгээрийг биелүүлэхийн тулд Хятад улс техникийн маш олон бэлтгэл ажил хийсэн юм. Жишээлбэл сансрын станцын гол бүхээг болон туршилтын бүхээгт угсралт холболтын стандарт амсрыг бэлтгэж, олон улстай хамтран янз бүрийн хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлтгэл хийж буй юм. Өдгөө Хятад улс НҮБ-ын задгай сансрын газартай хамтран 17 орны 9 туршилтын төслийг сонгож ажиллаж байна. Дараа нь хоёрдох ээлжийн хамтын ажиллагааны талаар нийтлэх болно.

Энэ бүхний зорилго нь Хятадын сансрын станцын ач тусыг хүн төрөлхтөнд өгөх лаборатори болгож, сансрын шинжлэх ухаан, амь судлал жич түүнээс урган гарах бусад гол технологийн шинэчлэлийг дайчилж, сансрыг судлах, энх тайвны зорилгод ашиглахад хувь нэмрээ оруулах явдал юм.