“Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө
2021-06-17 10:31:23  

“Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө_fororder_PHOTrG17AIDqwN14lLLEWvuX210617_1000x2000

Бээжингийн цагаар 2021 оны зургадугаар сарын 17-ны 9 цаг 22 минутад “Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлгийг тээсэн "CZ-2F" зөөгч пуужинг Жю Чуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөрлөө. 573 секундийн дараа “Шэньжөү-12” сансрын хөлөг зөөгч пуужингаас амжилттай салж, товлосон тойрог замд оржээ. 

“Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө_fororder_PHOTSMEc2jOMBxp82MJZeHan210617_1000x2000

Энэ бол Хятад улсын нисэгчтэй сансрын төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойших 19 дэх сансрын нислэгийн үүрэг байж, сансрын станц байгуулах үе шатанд нисэгчтэй сансрын хөлөг хөөргөж байгаа анхны үүрэг болно. Сансрын хөлөг тойрог замдаа орсны дараа төлөвлөгөө ёсоор Тяньхэ үндсэн модультай холбогдох болно. Мөн энэ хугацаанд сансрын нисэгч Тяньхэ модульд орж 3 сар ажиллан, Робот гарыг ажиллуулах, задгай сансарт гарах зэрэг ажил өрнүүлэх болно. Мөн сансрын нисэгч сансрын станцад урт хугацаагаар ажиллаж амьдрах зэрэг зангилаа техникийг турших юм. 

“Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө_fororder_PHOTYBtqpOk1IPkmtsA88Ww9210617_1000x2000
Одоо Тяньхэ үндсэн модуль болон Тяньжөү 2-ийн нэгдсэн цогц 390 километр орчмын ойр зайн тойрог замд аялж байгаа бөгөөд “Шэньжөү-12” сансрын хөлөгтэй холбогдох, сансрын нисэгч орж байнга ажиллах нөхцөлийг хангаад байна.

“Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө_fororder_PHOT4uwznLkGRVX24KmCvoSO210617_1000x2000

“Шэньжөү-12” нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө_fororder_PHOT0CneHGz5pz1pH2tlVeD7210617_1000x2000