Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дайчилна
2021-06-17 22:25:08  

Сүүлийн үед эдийн засагч Блүүмбергт өгсөн ярилцлагадаа, “Нийлүүлэгч болон эрэлт хэрэгцээний талаарх Хятадын эдийн засгийн тоо баримт тогтвортой сэргэх” болно гэж төсөөлж байжээ. Хятадын албаны талын 16-нд гаргасан энэ оны эхний таван сарын эдийн засгийн тоо баримтууд энэ магадлалыг нотолсон юм.

Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дайчилна_fororder_5

     Аж үйлдвэрийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, зах зээлийн борлуулалт, импорт экспортын талаар өнгөрсөн таван сард тогтвортой сэргэж, хурдацтай хөгжсөнөөс  харахад  “Оросын сонин”-ы сүүлийн үеийн тоймд дурдсанчлан Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийн “найдвартай дагуулан дайчлагч” болох юм байна.

Нийлүүлэгчийн хувьд Хятадын дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн нэмэлт өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.5%-иар нэмэгдэж, эко машины энэ оны 5-р сарын үйлдвэрлэлийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 166.3%-иар нэмэгджээ.

    Эрэлт хэрэгцээний хувьд энэ оны 5-р сарын 1-ний амралтын үед дотооддоо давхацсан тоогоор 230 сая хүн аялж, аялал жуулчлалын орлого нь 10 тэрбум юанийг давсан, буухиа шуудангийн илгээлт хураамж тусбүрд 1 тэрбумыг давсан зэрэг нааштай мэдээллүүд гарч байгаа юм.

Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дайчилна_fororder_6

   Хятадын эдийн засаг тогтвортой сэргэхийнхээ зэрэгцээ иргэдийн амьжиргааг баталгаажуулсаар байгааг дурдууштай юм. 5-р сард хот суурины ажилгүйдлийн түвшин 5.0%-д хүрч, 4-р сарынхаас 0.1 нэгжээр буурчээ. Цар тахлын нөхцөл байдалд энэ түвшинд хүрэх нь үнэхээр хялбар бус амжилт бөгөөд засгийн газар, аж ахуйн нэгж, ард түмний хамтын хүчин чармайлттай нягт холбоотой юм.

    Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн тайланд 2021 онд Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн хөгжилд 25 гаруй хувийн хувь нэмэр оруулах болно гэж төсөөлжээ. Одоогийн нөхцөл байдалд Хятад улсын эдийн засгийн сэргэлтийн суурийг цаашид бэхжүүлэх шаардлагатай байсаар боловч сэргэлт хөгжлийн боломж улмаар нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.