АНУ, Канад, Их Британи зэрэг улс орнуудын хүний эрхийн гэмт хэрэг дуусахгүй байна
2021-06-19 15:00:54  

Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижянь 18-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ, Канад, Их Британийн хүний эрхийн гэмт хэрэг эцэс төгсгөлгүй байна. Түүхэндээ эдгээр улсууд колоничлол, дайн дажнаар гэмгүй хүмүүсийн амийг хөнөөж, дэлхийн ард түмэнд их хэмжээний цусан өр тарьсан гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснийг үзвэл, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47-р хуралдаан 6-р сарын 21-нд Швейцарт болно. АНУ, Канад, Их Британи зэрэг цөөн хэдэн улс хурлын үеэр Шиньжянтай холбоотой асуудлаар хамтарсан үг хэлж, Хятадын хүний эрхийн асуудалд халдаж, нэр хүндийг нь гутаахаар оролдож байна.

Үүнтэй холбоотой асуултуудад Жао Лижянь хариулахдаа, тэд одоо ч гэсэн хэт улайрч, улс төрийн жүжиг хийх гэж байгаа юм шиг байна! АНУ, Канад, Их Британи зэрэг цөөн хэдэн улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг байнга зүй бусаар ашиглаж, хуурамч мэдээлэл зохион тарааж, хүний эрхээр түрий барьж Хятад руу дайрч, гүтгэн доромжилсоор ирсэн юм, энэ нь олон улсын хүний эрхийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд учруулж буй хөндлөнгийн оролцоо, эвдлэгэг төдийгүй дэлхийн хүний эрхийн хөгжил дэвшлийг гутаан доромжилж байгаа хэрэг болох юм гэжээ.