Цар тахалтай тэмцэх туршлага мэдээллээ хуваалцав
2021-06-19 16:02:52  

ХКН-ын Төв хорооны гадаадтай холбоо авах хэлтсийн төлөөлөгч Хү Жаомин 18-ны өдөр Синьхуа агентлагт бичгээр өгсөн ярилцлагадаа, дэлхий даяар цар тахлын эсрэг тэмцэхэд туслахын тулд ХКН нам хоорондын сувгаар дамжуулан олон орны улс төрийн намтай цар тахалтай тэмцсэн Хятад улсын туршлага мэдээллийг хуваалцаж, дэлхийн олон оронд асар их тусламж болон лавлагаа хангасан гэжээ.

Хү Жаомин хэлэхдээ, цар тахлын эхэн үед, халдварын чиг хандлага тодорхойгүй байгаа нөхцөлд ХКН дэлхийн 110 гаруй орны 240 гаруй улс төрийн чухал нам болон улс төрийн намын олон улсын байгууллагатай холбоо тогтоон ажлаа зохицуулж, цар тахлын хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн энх тайван, хөгжилд ноцтой сорилт учруулах тухай онцолж, бүх улс орнууд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл ойлголтоо нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан бие биенээ дэмжиж, туслах, дэлхий нийтийн нөөц ба хүч чадлыг нэгтгэж, хөнөөлт вирустэй тууштай тэмцэх тухай хамтын уриалга гаргасан гэжээ.