Олимпын тамирчдад хүндэтгэл илэрхийлэв
2021-07-22 15:12:59  

Олимпын тамирчдад хүндэтгэл илэрхийлэв_fororder_微信图片_20210722100019

Орон нутгийн цагаар 7-р сарын 21-нд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш видеогоор үг хэлж, Олимпт оролцож буй бүх тамирчдад хүндэтгэл илэрхийлж, энэ удаагийн Олимпыг зохион байгуулагч Япон улсад талархал илэрхийлэв.

Тэрээр хэлэхдээ, Олимпын зориг санаа нь хүн төрөлхтний хамгийн сайн сайхан зүйлийг харуулдаг, даруй эв санаа нэг, багаар ажиллах, авьяас чадвар, хүлээцтэй байх явдал юм. Олимпын наадам нь хүнд хэцүү цаг үед дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст урам зориг өгч, улам нягтруулж байдаг. Дэлхий нийтээрээ цар тахлын улмаас амь насаа алдсан хүмүүстээ эмгэнэл илэрхийлж байна, Тохиогийн Олимпын наадамд оролцож буй тамирчин бүр асар том бэрхшээлийг даван туулж, өөрсдийн тууштай шийдэмгий байдлаа харуулж чадлаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, бид яг энэхүү зориг тэвчээрээ дэлхийн нийтийн цар тахалтай тэмцэж буй тэмцэлд ашиглах юм бол давж чадахгүй даваа гэж байхгүй, энх тайван, цэвэр тохилог, ногоон, цэцэглэн хөгжсөн, эрх тэгш дэлхий ертөнцийг байгуулах болно гэжээ.

Н.Пүрэвжав