Дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхийг яасан ч зөвшөөрөхгүй
2021-07-22 19:45:18  

Дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхийг яасан ч зөвшөөрөхгүй_fororder_W020210721687403486401

Эх сурвалжийн дагуу, Японы Гадаад харилцааны яам 20-нд тус орны гадаад харилцааны дэд сайд Такео Мори болон айлчилж очсон Америкийн төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман нарын уулзалтын мэдээг нийтэлж, дорнод тэнгис, өмнөд тэнгисийн асуудлаар Хятад улсыг шууд нэр заан шүүмжилсэн бөгөөд Тайванийн хоолойн энх тайван тогтвортой байдлын чухал чанарыг онцолж, Шиньжян, Хонконгийн байдалд маш их анхаарал хандуулж буйгаа мэдэгджээ.

Үүнд холбогдуулж, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 22-нд хэлэхдээ, Хятадын тал холбогдох асуудлаар эсрэг талтай нэгэнт хатуу чангаар харьцаж, дургүйцлээ илэрхийлсэн. Үндэснийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн бүтэн байдлыг хамгаалах Хятадын ард түмний хатуу шийдвэр зоригийг ямарваа хүн басаж болохгүй. Хятад улс тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаалах бөгөөд холбогдох улс оронтой зөвшилцлөөр санал зөрөлдөөнөө эвтэй зохицуулахад хэзээд бэлэн. Харин хэн нэгэн дорнод тэнгис, өмнөд тэнгисийн асуудалд хөндлөнгөөс оролцох нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх төдийгүй, мөн бүс нутгийн улс орнуудын ашиг сонирхолд нийцэхгүй юм. Тайвань, Хонконг, Шиньжянтай холбоотой асуудал бол Хятад улсын дотоод засаглал болохоор гаднын оролцоог зөвшөөрөхгүй гэжээ.