Хар цагааныг тонгоруулж, үнэн худлыг хутгаж байна
2021-07-22 20:51:58  

Эх сурвалжийн дагуу, Америкийн худалдааны төлөөлөгч Кэтрин Чи Тай 21-нд Австралийн Худалдааны сайд Дан Тэхан нар уулзахдаа, “Хятад, Австралийн худалдааны хурцадмал харилцааг Америкийн тал нягт анхаарч байна. Америк Австралийн талтай хамт зогсож, энэхүү нийтлэг сорилтыг зохицуулах болно” гэжээ. Түүнчлэн хоёр тал “эдийн засгаар сүрдүүлж албадах” мэт зах зээлийн бус үйлдлийг зохицуулах талаар үргэлжлүүлэн зөвшилцөх болно гэдгээ амлажээ.

Тэгвэл Кэтрин Тайгийн Хятадын тухай зүй бус үг ярианд чиглүүлж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 22-нд хэлэхдээ, Америкийн тал ёстой хар цагааныг тонгоруулж, үнэн худлыг хутгаж байна. Хятад, Австралийн харилцаа өнөөдрийн ийн хүндхэн нөхцөл байдалд орсон нь тэр чигээрээ Австралийн тал Хятадын дотоод засаглалд бүдүүлэг оролцоо хийж, Хятад улсын ашиг сонирхлыг хохироож, Хятад улсад чиглүүлсэн худалдааны гадуурхал явуулснаас үүдэлтэй, үүний хариуцлага нь Хятадын талд байхгүй гэжээ.