Олон улсын интернет ашиглагчид эсэргүүцэл илэрхийлэв
2021-07-28 22:57:25  

   Энэ хоёр өдөр Хятадын Төв радио телевизийн дэргэдэх CGTN-ны дэлхийн интернет ашиглагчдад хандан хийсэн санал асуулгын дүн олон улсын анхаарлыг татаж байна. CGTN-ны зөвлөхүүдийн гаргасан тус тайлангаас үзвэл, санал асуулгад хамрагдсан олон улсын интернет ашиглагчдын 80% нь Ковид-19-ийн эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлсэн гэж үзсэн бөгөөд вирусийн эх үүсвэрийг дэлхийн олон газарт олон хэлбэрээр шалгах ёстойг хүлээн зөвшөөрч байлаа.

Олон улсын интернет ашиглагчид эсэргүүцэл илэрхийлэв_fororder_1

     Иргэдийн санаа толь юм. Америк түрүүтэй Өрнөдийн цөөн хэдэн орны вирусийн эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлсэн хорон санаатай үйлдэл нь хүний сэтгэлийг алдах бөгөөд шинжлэх ухааныг хүндэтгэхгүй дэрээс нь цар тахлын эсрэг сэтгэл нэгтэй тэмцэх цаг үеийн урсгалыг сөрөх юм бол дэлхийн интернет ашиглагчдын эсэргүүцэлд өртөнө гэдгийг энэ удаагийн санал асуулгын дүн харуулсан юм.

   Энэ оны 3-р сарын сүүлчээр ДЭМБ болон Хятадын хамтарсан судалгаа шалгалтын баг вирусийн эх үүсвэрийн талаарх дэлхийн шалгалтын Хятад улс дахь ажлаа өндөрлүүлсний дараа албан ёсоор тайлан нийтэлсэн юм. Тус тайланд: Ковид-19 Хятадын лабораториос алдагдах  “туйлын боломжгүй” гэсэн бөгөөд дэлхий дахины илүү өргөн хэмжээнд бүр эрт үед илэрсэн магадлалтай тохиолдлыг үргэлжлэн хайх зэрэг санал дэвшүүлжээ. Энэ тайлангийн дүгнэлт болон санал санаачилга нь дараагийн алхамд дэлхийн хэмжээнд вирусийн эх үүсвэрийг хайх ажлын чиг хандлагыг заасан учраас түүнийг хүндэтгэн, хамгаалах ёстой.

Олон улсын интернет ашиглагчид эсэргүүцэл илэрхийлэв_fororder_2

   Гэхдээ Америк зэрэг цөөн хэдэн орнууд тус тайлангийн шинжлэх ухаанч чанарыг үл тоомсорлож, вирусийн эх үүсвэрийн асуудлыг арга бүхнийг сүвэгчлэн улс төржүүлж байна. Шинжлэх ухаанч байр суурийг баримталсан эрдэмтдэд цохилт өгөх, тагнуулын байгууллагад тушаал гаргаж, вирусийн эх үүсвэрийн дүгнэлтийг 90 хоногт гаргахыг шаардах, шинжлэх ухааны үзэл баримтлал болон хамтын ажиллагааны зарчмаас няцсан эх үүсвэрийн судалгааны дараагийн шатны төлөвлөгөөг зарлахыг ДЭМБ-аас шаардан дарамт үзүүлэх зэрэг янз бүрийн аргыг ашиглан, Америкийн зарим хүмүүс цар тахлын эсрэг бүтэлгүй ажилласан хариуцлагаа шилжүүлж, Хятад улсыг харлуулах зорилгодоо хүрэхээр оролдож байна.

    Улс төрийн бүдүүлэг муухай эдгээр үйлдлүүд вирусийн эх үүсвэрийн судалгааны ажлын тухай дэлхий нийтийн дэг журмыг ноцтой эвдэж, цар тахлын эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг ноцтой хохироож байгаа юм. Саяхан 60 орчим улс орон ДЭМБ-ын ерөнхий захиралд захидал илгээх, эсвэл хувиараа мэдэгдэл гаргаж, эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлэх ёсгүйг онцлов. CGTN -ий зөвлөхүүдийн дэлхий нийтийн интернет ашиглагчдыг хамруулсан санал асуулгын дүн нь дэлхий нийтийн энэхүү нийтлэг ойлголтыг улам тодорхой харуулсан юм.

   Олны санааг зөрчиж болохгүй. Америк болон Өрнийн зарим хүмүүс CGTN-нй зөвлөхүүдийн энэ тайланг уншиж, олон улсын интернет ашиглагчдын ухаалаг дуу хоолой болон санал санаачилга зэмлэл буруушаалыг сонсон, эх үүсвэрийн асуудлаар улс төржсөн,  хариуцлагаа шилжүүлэх оролдлого хийхээ нэн даруй зогсоох ёстой.