Ван И Абдул Гани Барадар нартай уулзжээ
2021-07-28 21:21:47  

7-р сарын 28-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Тяньжинь хотноо Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Афганистан дахь Талибаны улс төрийн байнгын  хорооны дарга  Абдул Гани Барадар нартай уулзсан байна. Афганистаны талибаны  шашны хороо болон суртал ухуулгын хорооны хариуцлагатан нь Абдул Гани Барадартай хамт айлчилж байгаа юм.  

Ван И хэлэхдээ, Хятад улс бол Афганистаны хамгийн том түнш юм. Афганистаны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэзээд  хүндэтгэж, Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд Афганистаны бүх ард түмэнд ээлтэй бодлого баримталж явна. Афганистаны бол  Афганистаны нийт ард түмнийх, Афганистаны хувь заяаг Афганистаны ард  түмэн шийдэх ёстой. АНУ болон НАТО  Афганистанаас цэргээ  яаран татсан нь АНУ-ын Афганистанд явуулж буй бодлого амжилтгүй болсныг харуулж байгаа юм.  Ингэснээр Афганистаны ард түмэнд улс орныхоо хөгжлийг өөрөө шийдэх чухал боломж олдож байна юм гэжээ.