ДЭМБ: Дельта хувилбар 132 улс орон, бүс нутагт тархсан байна
2021-07-29 11:49:35  

ДЭМБ: Дельта хувилбар 132 улс орон, бүс нутагт тархсан байна_fororder_src=http___imagecloud.thepaper.cn_thepaper_image_145_35_969&refer=http___imagecloud.thepaper

Орон нутгийн цагаар 28-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас КОВИД-19 цар тахлын тухай долоо хоног тутмын тархвар судлалын тайлан нийтэлж тэмдэглэхдээ, өнгөрсөн долоо хоногт (7-р сарын 19-25) дэлхий КОВИД-19-ийн халдвар авсан 3 сая 180 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 8%-иар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтийн чиг хандлага нь Америк, Номхон далайн баруун бүсийн халдварын нөхцөл байдлаас үүдэлтэй. Америкт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо 30%-иар, Номхон далайн баруун бүсэд 25%-иар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт нас баралтын тоо огцом өсөж, 69 мянгаас давсан бол өмнөх долоо хоногтой харьцуулахад 21% -иар нэмэгджээ. 132 улс орон, бүс нутаг дельта хувилбарыг илрүүлсэн нь өмнөх долоо хоногоос 8 улс орон, бүс нутгаар нэмэгдсэн байна.

Тайланд заахдаа, өдгөө дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо 194 саяд дөхөөд байгаа бол ирэх долоо хоногт энэхүү тоо 200 саяыг давж мэднэ гэв.