Орос, Америк стратегийн тогтвортой байдлын зөвшилцөл хийж
2021-07-29 10:58:10  

Орон нутгийн цагаар 7-р сарын 28-нд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерман тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид Швейцарын Женев хотноо "Улмаар гаарч буй харилцаагаа тогтворжуулах" зорилготой стратегийн тогтвортой байдлын тухай хаалттай зөвшилцөл хийжээ. 

“Swissinfo”-ийн мэдээлснээр, Оросын ТАСС агентлаг Рябковын үгээс ишилж, Америкийн тал хэлэлцээний явцад бүтээлч яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. АНУ -ын Төрийн департамент энэ удаагийн зөвшилцлийг "мэргэжлийн бөгөөд бүтээлч чанартай" хэмээн тодотгосон. Хоёр тал 9-р сард дахин уулзахаар тохиролцсон гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Орос, Америкийн "Стратегийн зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээ" энэ оны 2 -р сарын 5 -нд дуусгавар болохоос өмнө хоёр тал хэлэлцээр тохиролцож, гэрээний хугацааг 2026 оны 2 -р сарын 5 хүртэл сунгасан юм. Энэхүү гэрээнд Орос, Америкийн байрлуулж болох стратегийн цөмийн цэнэгт хошуу, пуужин, бөмбөгдөгч онгоцны тоог хязгаарласан байдаг. Тэгвэл энэ удаагийн зөвшилцлөөр хоёр талаараа аль төрлийн зэвсгийн систем, технологид хамгийн их анхаарал хандуулах талаар зарим мэргэжилтнүүд төсөөлж байсан юм. \Ренчинсоо\