Ши Жиньпин Жулиус Маада Био нар харилцан баяр хүргэжээ
2021-07-29 16:39:44  

7-р сарын 29-нд, БНХАУ болон Бүгд найрамдах Сьерра-Леон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, хоёр орны төрийн тэргүүн нар харилцан баярын цахилгаан илгээжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Хагас зууны турш олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Хятад, Сьерра Леон язгуур ашиг сонирхол болон том чухал асуудлаар байнга харилцан ойлгож дэмжин, эдийн засаг болон иргэдийн амьжиргааны салбарт баялаг амжилт бүхий хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. Цар тахлын хүндхэн сорилтын өмнө хоёр ард түмэн харилцан тусалж, тахлын эсрэг хамтран тэмцэж, жаргал зовлонгоо хамтатгасан ахан дүүсийн найрамдлыг улам бэхжүүллээ. Хятад, Сьерра Леоны харилцааны хөгжилд би дээд хэмжээнд анхаарал хандуулдаг бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамтаар дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойн боломжийг ашиглан, найрамдал, харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй урагшлуулахад миний бие бэлэн байна гэжээ. 

БНСЛУ-ын ерөнхийлөгч Жулиус Маада био: Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэн, шударгаар харьцаж, хамтаар хөгжих зарчмын дагуу эв санаагаа нэгтгэн, хоёр тал болон олон улсын хэмжээнд нааштай хамтран ажиллаж, баялаг амжилт тогтоолоо. Хятад улстай хамтран зүтгэж, уламжлалт найрамдлаа улам бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг Сьерра Леоны тал хүсэж байна гэжээ.