Хятадын олон улсын импортын 4-р удаагийн экспо болоход 100 хоног үлдлээ
2021-07-29 15:56:58  

Хятадын олон улсын импортын 4-р удаагийн  экспо болоход 100 хоног үлдлээ_fororder_3

Хятадын олон улсын импортын 4-р удаагийн   экспо болоход 100 хүрэхгүй хоног үлдлээ. Өдгөө импортын 4-р удаагийн  экспо оролцохоор 50 гаруй орон бүртгүүлээд байгаа бөгөөд Компани нэгжийн үзэсгэлэнгийн гэрээ байгуулагдсан үзэсгэлэнгийн талбай 360 мянган квадрат метр хүрсэн нь товлосон зорилтоос давжээ. Ингээд энэ тухай Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Фү Вэньжие-гийн Шанхай хотоос ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хятадын олон улсын импортын 4-р удаагийн  экспогийн Компани нэгжийн үзэсгэлэнгийн гэрээ байгуулагдсан үзэсгэлэнгийн талбай өдгөө 360 мянган квадрат метр хүрсэн нь уулын товлосон зорилтоос давж, ажлын гол тал өдгөө яармагийн зохион байгуулалт, бизнес нэгжүүдийг татахад шилжжээ. Үзэсгэлэн яармагт оролцохоор гэрээ байгуулсан Дэлхийн топ 500 компани болон салбаруудын тэргүүлэгч компаниудын тоо өмнөх удаагийн яармагаас давж, өмнөх удаагийн яармагт оролцсон компаниудын 80% хувь нь энэ удаад дахин ороцохоор байгаа бөгөөд 30 гаруй компани импортын экспод анх удаа оролцохоор гэрээ байгуулжээ. Эхний шатны судалгаагаар, энэ удаагийн үзэсгэлэн яармагт их хэмжээний шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээнүүд тавигдах төлөвтэй байна. Энэ талаар Хятадын олон улсын импортын үзэсгэлэн яармаг хариуцсан газрын дэд дарга Сүнь Чэнхай ийн танилцууллаа.

“Дэлхийн автомашины 10 томоохон компаниуд олон улсын импортын 4-р удаагийн экспод оролцохоор байна. Дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүний 10 том брэнд болон корпораци бүгд үзэсгэлэн яармагт оролцохоор бүртгүүлсэн. Дэлхийн үр тарианы нэр нөлөө бүхий 5 бизнес нэгж импортын үзэсгэлэн яармагт анх удаа тавуулаа зэрэг оролцохоор байна. Мөн түүнчлэн дэлхийн экспресс шуудангийн эхний гуравт бичигдэх компаниуд үйлчилгээний худалдааны үзэсгэлэнгийн бүсэд зэрэг оролцохоор байгаа нь импортын үзэсгэлэн яармаг ямар их нөлөөлөх чадвар, татах хүчинтэй байгааг харуулж байна.”

Энэ оны яармагийн улс орнуудын үзэсгээнгийн бүсэд анх удаа виртуалл бодит байдал, 3D загварчлал зэрэг техникийн хэрэгслүүд ашиглаж, оролцогч орнуудад стандартчилсан дижитал үзэсгэлэнгийн тэнхим хангаж, гол сэдвүүдийн дагуу, яармагт оролцогч орнуудын өвөрмөц онцлогийг харуулах болно. Үүний зэрэгцээ интерактив функцийг тохируулан, үзэсгэлэнг онлайнаар харуулах үр нөлөөг нэмэгдүүлэх болно.

Импортын 3-р экспод зориулан боловсруулсан дэмжих бодлогуудыг энэ онд улам сайжруулан, байнгын болгох, бодлогууд үр дүнтэй хэрэгжихийг дэмжихийн тулд Шанхайн гааль, зах зээлийн хяналт удирдлагын байгууллагууд ч олон салбарын өөрчлөлт шинэчлэлтээ улам нарийвчилж, системтэй болгож байна. Шанхай хотын гаалийн газрын дэд дарга Е Жянь хэлэхдээ, өмнөх яармагийн үеэр хэрэгжүүлсэн хялбар дөхөм нөхцөлөөр хангах дэмжих бодлогуудын үндэс дээр, энэ онд соёлын дурсгалт үзмэрүүдийн үзэсгэлэнд онцгой дэмжлэг үзүүлж, тогтоол ёсоор татварын хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.

“Үндэсний соёлын дурсгалт зүйлийн байгууллагаар соёлын дурсгалт зүйл болохыг нь батлуулсан үзмэрүүд, түр хугацаа хилээр нэвтрүүлэн үзэсгэлэнд тавихыг нь зөвшөөрсөн, улсын дотоодын үзэсгэлэн яармагийн хугацаанд үндэсний соёлын өвийн зүйлийн байгууллагаас хилийн дотоодын хэрэглэгчид худалдан авч болохыг нь зөвшөөрсөн бүтээгдэхүүн, түүнчлэн Хятадын олон услын импортын яармагийн хугацаанд борлуулах импортын бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтийн бодлогод нийцсэн зүйлийг бодлого тогтоолын дагуу татваргүйгээр импортлох боломжтой юм.”

Гурван удаагийн импортын экспогийг ажмилттай зохион байгуулснаар, импортын үзэсгэлэн яармаг нь олон улсын худалдан авалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг ахиулах, хүмүүнлэгийн солилцоо болон нээлттэй хамтын ажиллагааны чухал индэр болж, дэлхийд нэр нөлөө бүхий олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн болсон байна. Шанхай хотын захиргааны дэд нарийн бичгийн дарга, Импортын экспогийн хотын үйлчилгээний баталгаажуулалтын удирдах албаны дарга Гү Хүнхүй хэлэхдээ, энэ онд импортын экспо нь импортын экспогийн үр нөлөөнөөс бий болгох дайчлалтыг улам нэмэгдүүлж, олон улсын хэрэглээний төв хот болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэжээ.

“Шанхайн Пүдүн дүүргийнхэн импортын экспогийн хугацаанд хүмүүсийн хилээр орж гарахыг зохицуулах зэрэг илүү хүчтэй дэмжих бодлогууд хэрэгжүүлж, түүнчлэн үүнийг тогтмол, мехаизмын болгохыг нь дэмжин ажиллах болно. Импортын экспогийн хугацаанд Шанхай хотынхон хэрэглээг нэмэгдүүлэх иж бүрэн арга хэмжээ зохиохыг дэмжинэ. Түүнчлэн импортын экспо болон Хүнчяогийн олон улсын эдийн засгийн форум зэрэг плаформыг гүйцэд ашиглан, Хөхмөрний гурвалжин хойгийг холбосон, бүх Хятадын зах зээлд үйлчлэх, цаашлаад Ази Номхон далайн бүс нутагт ач холбогдол өгөх импорт экспортын бүтээгдэхүүний түгээх төв болгон бүтээн байгуулах болно.” \Уртнасан.\