Дэлхийн өв Чюань Жөү
2021-07-29 16:13:35  

Чюань Жөүг дэлхийн өвөөр бүртгэлээ_fororder_b151f8198618367a264a04a4cd3d6bdcb21ce564

Дэлхийн өвийн 44-р удаагийн чуулган саяхан Хятад улсаас бүртгүүлэхээр дэвшүүлсэн “Чюань Жөү: Сүн, Юань гүрний үеийн Хятад улсын далайн худалдааны төв” соёлын өвийн төслийг хэлэлцэн баталжээ. Ингэснээр дэлхийн өвийн жагсаалтад дахь Хятад улсын дэлхийн өв нэгээр нэмэгдэв. Энэ төсөлд, манай эриний 10-р зуунаас 14-р зууны хооронд бүтээгдсэн мөртөө өнөөдрийг хүртэл хадгалагдаж буй иж бүрийн соёлын өвүүдийг багтаасан байна. Чюань Жөү хотоор төв болгосон Чюань Жөүгийн тэнгисийн булангийн бүс нутагт тархсан соёлын өвийн 22 дурсгалт цэгүүд нь эртний түүхтэй дорно дахины их боомтын байр суурь, хувь нэмэр, үзэмж байдлыг гэрчилсэн байна. Ингээд энэ тухай Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Чэн Гэний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хятад улсын зүүн өмнөд хэсгийн далайн эрэгийн Чюань Жөү хот 1300 гаруй жилийн түүхтэй болжээ. 10-14 дүгээр зууны үед Чюань Жөү нь олон улсын далай тэнгисийн худалдааны явцад өрнүүн хөгжиж, олон орнуудын худалдаачид хуран цугласан, олон талт соёл уялдсан “Дорнын нэгдүгээр том боомт” болсон байв.

Энэ боомтын үүх түүхийн талаар ярихад, “Өмнөд Тэнгис-1” нэрэмжит живсэн усан онгоцыг дурдаж болох юм. Дэлхийд одоог болтол олж илрүүлээд байгаа хамгийн том бөгөөд бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн далайн худалдааны усан онгоцны хувьд, “Өмнөд Тэнгис-1” нэрэмжит онгоцноос 180 мянга гаруй ширхэг соёлын өвийн зүйлийг олсны зонхилох нь төмөр эдлэл, шаазан эдлэлийн зүйл байлаа. Археологичид усан онгоц дотроос эмх цэгцтэйгээр хураасан их хэмжээний Сүн гүрний үеийн шаазан эдлэлийг илрүүлсэн бөгөөд далайн ёроолд 800 жил байсан атлаа бүрэн хэвээрээ хадгалагдаж, гойд сайхан хэлбэр хийц нь өнгө гэрлээ алдаагүй тэр хэвээрээ байгаа нь хүмүүс Сүн гүрний үеийн далайн худалдаа ямар өндөр түвшинд хөгжсөн гэдгийг ойлгох тод жишээ болжээ. Хятадын Фужянь мужийн Археологи судлалын газрын дарга асан, археологич Ли Жянь-ань хэлэхдээ: тухайн үед гадагшаа борлуулж байсан шаазан эдлэлүүдийн дотроос Чюань Жөүгийн Дэ Хуа шаазан үйлдвэрлэлийн газрын үйлдвэрлэсэн цагаан шаазан төлөөлөх чанартай байсан юм гэжээ.

“Сүн гүрний үед цэнхэр цагаан шаазан гэж нэрлэж байсан бөгөөд Хятад улсын тухайн үеийн гадагшаа борлуулж байсан шаазан эдлэлийн доторх гол төрөл зүйл юм. Өмнөд Тэнгис-1 живсэн усан онгоцноос олсон шаазан эдлэлийн дотор Дэ Хуа-гийн шаазан чухал байр суурь эзэлж байв. Чанарын хувьд дээгүүрт орох бөгөөд тоо хэмжээ нь олон байна. Ийм шаазан гадаадад маш олон илэрсэн.”

Чюань Жөү боомтоос шаазан эдлэл төдийгүй торго дурдаг, цайны бүтээгдэхүүн, тухайн нутгийн өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүнийг экспортолдог байсан бөгөөд гадаад орнуудаас маш олон амтлагчийн зүйл оруулж ирдэг байжээ. Тээврийн асар том сүлжээ нь далайн худалдааны үйл ажиллагааг дэмжих чухал газар болгосон байв.

Худалдааны харилцаа солилцоо нь өөр өөр соёлын уялдааг бий болгож, Сүн, Юань гүрний үеийн их хэмжээний архитектурын үлдэгдэл, шашны чулуун сийлбэр өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь тухайн үедээ Чюань Жөү бол дорно, өрнийн соёлын солилцооны чухал газар байсныг гэрчилсэн байна.

Чюань Жөүг дэлхийн өвөөр бүртгэлээ_fororder_58ee3d6d55fbb2fb82aedf86ac04c0ac4723dc71

Чюань Жөүг дэлхийн өвөөр бүртгэлээ_fororder_d000baa1cd11728b669d65c621b223c6c2fd2c7d

Чюань Жөүг дэлхийн өвөөр бүртгэлээ_fororder_d8f9d72a6059252d0d0e87d0ddd5e3335ab5b9a5

Чюань Жөүг дэлхийн өвөөр бүртгэлээ_fororder_1e30e924b899a90147d53e7cffdbea730308f56b

Чюань Жөүг дэлхийн өвөөр бүртгэлээ_fororder_AF97F8D3199D98748D84E120F6181AC4A699BC58_size261_w1080_h1620

Чюань Жөүг дэлхийн өвөөр бүртгэлээ_fororder_10B73C70657A0AA0F50C35B94015C6D6DF0A9668_size323_w1080_h1619

\Уртнасан.\