Ким Жөн Ун БНХАУ, БНАСАУ-ын найрамдлын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ
2021-07-29 11:54:47  

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 7-р сарын 29-ний өдрийн мэдээлснээр, БНАСАУ-ын эх орноо чөлөөлөх дайны ялалтын 68 жилийн ойг тохиолдуулан тус орны Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун 28-ны өдөр БНХАУ, БНАСАУ-ын найрамдлын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.

Ким Жөн Ун БНХАУ, БНАСАУ-ын найрамдлын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

Эх сурвалжийн дагуу, Найрамдлын хөшөөний өмнө "Солонгосын нийт ард түмний нэрийн өмнөөс дээд хүндэтгэл үзүүлж байна" гэсэн бичигтэй цэцгийн сагсыг байршуулжээ.  Ким Жөн Ун Солонгосын дайнд алтан амиа зориулсан Хятадын ардын сайн дурын армийн баатруудад дээд хүндэтгэл үзүүлэв.Ким Жөн Ун хэлсэн үгэндээ, "Америкийн түрэмгийллийг эсэргүүцэж, Солонгост туслан, улс орноо хамгаалах" гэсэн далбааг өндөрт өргөж, дайны жилүүдэд Хятадын ард түмний сайн дурын арми БНАСАУ-ын армитай мөр зэрэгцэн тулалдаж, жинхэнэ нөхөрлөл, найрамдлыг бий болгож, үрэгдэл сүйдлээс айхгүй эрхэм үзэл санааг харуулсан юм. Энэ бүхэн нь түүхэнд, мөн Солонгосын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхлөн үлдэх юм" гэжээ.

Ким Жөн Ун БНХАУ, БНАСАУ-ын найрамдлын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

Хойд Солонгос хамгийн хүнд хэцүү цаг үед, Хятадын Ардын сайн дурын армийн дайчид амь насаа золиослон байж Солонгост дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Тэдний эрхэм дээд үзэл санаа, гавьяа зүтгэл нь Хойд Солонгосын хөгжил цэцэглэлттэй хамт мөнхрөн үлдэх болно. БНХАУ, БНАСАУ-ын найрамдал үеийн үед мөнхрөн үлдэх болно" гэдгийг  Ким Жөн Ун онцолжээ.

Солонгосын дайн 1950 оны 6 -р сарын 25 -нд эхэлсэн. 1953 оны 7 -р сарын 27 -нд дайтаж буй хоёр тал Панмунжомд "Солонгосын дайныг зогсоох гэрээ" -нд гарын үсэг зурсан юм. Түүнээс хойш БНАСАУ 7 -р сарын 27 -ны өдрийг эх орныхоо чөлөөлөх дайны ялалтын өдөр болгон тэмдэглэх болжээ. \Ренчинсоо\