БНХАУ-аас АНУ-д суух шинэ элчин сайдын хэлсэн үг
2021-07-29 15:57:59  

Орон нутгийн цагаар 7 -р сарын 28 -ны орой, БНХАУ-аас АНУ-д суух шинэ элчин сайд Чинь Ган Вашингтонд хүрэлцэн очсон бөгөөд Хятад, Америкийн хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэллээ. Тэрээр:

Миний бие БНХАУ-аас АНУ-д суух элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байна.

50 жилийн өмнө доктор Киссинжер Хятадад нууцаар айлчилж, Хятад, Америкийн харилцааг эхлүүлж байсан юм. Тухайн үе хүйтэн дайны үе байсан болохоор Хятад, Америк хоёр орон бие биенээсээ зайтай байсан ч алсын хараатай доктор Киссинжер нууцлаг арга хэлбэрээр Хятад руу очиж чадсан байж. 50 жилийн дараах өнөөдөр БНХАУ-аас АНУ-д суух 11 дэх элчин сайдын хувиар миний бие Америк руу нээлттэй зөв зам шугамаар хүрэлцэн ирж байна. Цаг хугацаа гэж ёстой л урсаад л өнгөрдөг юм байна. Гэвч Хятад, Америкийн харилцааны үндэс суурь сайн тавигдсан бөгөөд дахин хаагдахгүй гэдэгт би итгэж байна, энэ бол цаг үеийн урсгал, ерөнхий чиг хандлага, хүмүүсийн хүсэл тэмүүлэл юм.

Хагас зууны турш, Хятад, Америкийн харилцаа хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн бөгөөд бие биндээ гүнээ нөлөөлсөн төдийгүй түүх соёл, дэлхий ертөнцийг ч гүнзгий нөлөөлсөн юм. Өнөөдөр дэлхий дахинд зуун жилд тохиолдож байгаагүй томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна. Адил бус түүх соёлтой, өөр өөр нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шаттай хоёр том орны хувьд Хятад, Америк хоёр орон нэгнийгээ улам сайн тахих, харилцан зохицох шинэ цаг эринд шилжиж байна. Хятад, Америкийн харилцаа шинэ зангилаа цаг үе байгаа бөгөөд олон бэрхшээл сорилтууд, асар их боломжуудад зэрэг нүүрлэж, хаашаа явах нь хоёр ард түмний сайн сайхан амьдрал, дэлхий дахины ирээдүйтэй шууд холбогдоно. Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжил нь хоёр орны ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзэл болох юм.

Аливаа зүйл хөгжиж, шинэчлэгдэж, өөрчлөгдөх нь зайлшгүй. Ши Жиньпин дарга "уул болгонд зам дэвсэж, ус болгонд гүүр тавина" гэж хэлж өнгөрсөн бол ерөнхийлөгч Байден "ямар ч зүйлд боломж байдаг" гэж хэлсэн билээ. Хоёр орны төрийн тэргүүн нарын битүүний орой утсаар ярьсан ярианы үзэл санааны дагуу, Америкийн нийгмийн бүх давхаргатай хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагааны гүүр тавьж, Хятад, Америкийн харилцааны үндэс суурийг хамгаалахад би бэлэн байна. Мөн Хятад, Америкийн ард түмний ашиг сонирхлыг хамгаалан, Хятад, Америкийн харилцааг зөв зам руу хөгжихийг дэмжиж, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, хамтран ажиллаж, хамтдаа хожсон, энх тайвнаар зэрэгцэн оршсон Хятад, Америкийн харилцааны зөв зам нь бодит байдлыг өөрчлөх боломжтой хэмээн  үзэж байна.

Одоогоор, Ерөнхийлөгч Байдены удирдлага дор АНУ цар тахлын эсрэг, эдийн засгийн хөгжлөө сэргээхийн тулд тэмцэж байна. Цар тахлыг эртхэн дарж, Америкийн ард түмэн аз жаргалтай сайн сайхан байхыг хүсэн ерөөе.\Ренчинсоо\