Хятадын эмэгтэйн 3х3 сагсан бөмбөгийн баг хүрэл медаль хүртлээ
2021-07-29 11:53:16  

Хятадын эмэгтэйн 3х3 сагсан бөмбөгийн баг хүрэл медаль хүртлээ_fororder_1

Токиогийн олимпын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Хятадын эмэгтэйн баг хагас финалд 14:21 оноор ОХУ-ын багт хожигдож, хүрэл медалийн төлөөлөх тэмцээнд 16:14 оноогоор Францын багийг ялж, хүрэл медаль авсан юм. АНУ-ын баг тус төрөлд аваргалжээ. Хятад улсын эмэгтэйчүүдийн баг эцэсийн финалд үлдэж чадаагүй боловч энэ удаагийн олимпд шинээр нэмэгдсэн тус тэмцээний төрөлд сайн амжилт үзүүллээ.

Тэмцээн өндөрлөхөд 3 секунд үлдэж, Хятадын баг Францын багаас 2 оноогоор түрүүлж байлаа. Францын багийнхан эцэсийн мөчид боломжийг алдсан тул Хятадын багийнхан өрсөлдөгчөө хожиж,  хүрэл медаль хүртлээ. Үүнээс өмнө Хятад улсын эмэгтэйн сагсан бөмбөгийн багийнхан 1992 оны Барселонагийн Олимпын наадамд шилдэг дөрөвт шалгарч байжээ. Тэр удаад Хятадын эмэгтэйн сагсан бөмбөгийн баг финалд үлдэж, мөнгөн медаль хүртэж байжээ.

Тэмцээн өндөрлөсний дараа тамирчин Вань Жи-юань сэтгэгдлээ ярьж байлаа.

“Маш баяртай байна. Эх орны үзэгч түмэн бүгд бидний адилаар маш баяртай байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Буй бүхий хичээл зүтэл, шаргуу хөдөлмөр тэмцээн өндөрлөх тэр мөчид илэрхийлэгдсэн. Одоо би баярлан догдолсон энэ сэтгэгдлээ гэр бүлийнхэнтэйгээ, андууд болон багийн хамт олонтойгоо хуваалцах юмсан гэж бодож байна.”

Хүрэл медаль хүртсэний дараа багийн дасгалжуулагч Шюй Жяминь сэтгэгдлээ ярьсан юм. ОХУ-ын багт хожигдсон нь үнэхээр ур чадварын хувьд өрсөлдөгч багтай зөрөөтэй байсан, гэтэл дараа нь Францын багтай тоглоход тактикийг нээх чухалчлаагүй, учир нь тамирчид маань энэ бол итгэл зориг, хүсэл мөрөөдлийн төлөөх тэмцээн гэдгийг сайн мэдэж байсан хэмээн ярилаа.

“Цар тахлаас шалтгаалан олимп жилээр хойшлогдсон. Түүнчлэн манай багийн гол тоглогчид бэртэлтэй байсан тул манай багийнхан ихээхэн бэрхшээлтэй байлаа. Гэтэл бидний олимпын тэмцээний зорилт өөрчлөгдөөгүй, бид маш түргэхэнээр багтаа өөрчлөлт хийж, чадварлаг шинэ тамирчныг элсүүлж, тэднийг 3х3 тэмцээнд дасгаж, идэвхтэй бэлтгэл хийсэн. Бүх үйл явц олон зүйлийн хүндрэлийг даван туулсан юм.”

Гурван хүний сагсан бөмбөгийн тэмцээн болон таван хүний сагсан бөмбөгийн тэмцээний хоорондох ялгаа нь маш тодорхой байна. Гурван хүний тэмцээн нь илүү боломж, илүү хүчтэй өрсөлдөөн, илүү хурдан хэмнэл, тоглогчдад тавигдсан биеийн тамирын шаардлага бүр илүү өндөр байдаг. Дасгалжуулагч Шюй Жяминь хэлэхдээ: гудамжний сагсан бөмбөгөөс хөгжиж ирсэн спортын энэ төрөл нь 2017 онд олимпын тэмцээнд орсноос хойш бид энэ талаар гүнзгий судалгаа хийж эхэлсэн юм, цаашид бид боловсорсон сургалтын системийг бий болгох зорилтыг тавьж байна гэлээ.

“Энэ төрлийн тэмцээний өрсөлдөх чадвар өөрчлөгдсөөр байдаг, хамгийн гол өрсөлдөх чадвар нь чухам юу болохыг үргэлж судалж үзэх нь зүйтэй байна. Энэ төрөлд ямаршуу тамирчид өрсөдөх чадвараараа илүү байхыг бодолцолж, илүү чадварлаг тамирчныг сонгон оролцуулж, тэдэнд системтэйгээр бэлтгэл сургалт явуулж, тамирчид болон багийнхан, түүнчлэн үндэсний олимпын багийнхан олон улсын тэмцээнд илүү сайн амжилт гаргахыг нь дэмжих шаардлагатай юм. Гурван хүний сагсан бөмбөгийн төрөл Хятад улсад маш сайн хөгжиж байна. Өдгөө маш олон мэргэжлийн тамирчид энэ төрлийг сонирхох болж, гурван хүний сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох болсон. Тамирчдын хувьд гурван хүний болон таван хүний тэмцээний төрлийн алийг нь ч сонгох дуртай байгаа.”