Гаалийн олон улсын хамтын ажиллагаагаар Бүс ба зам чанартай хөгжихийг дэмжинэ
2021-07-29 11:58:17  

Гаалийн олон улсын хамтын ажиллагаагаар Бүс ба зам чанартай хөгжихийг дэмжинэ_fororder_2

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар 7-р сарын 27-нд ирэх хэдэн жилийн гаалийн хөгжлийн төлөвлөгөө нийтэлсэн байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан хэлэхдээ, энэ төлөвлөгөөнд олон улсын хамтын ажиллагааг чухалчилж байгаа тул Бүс ба зам чанартай хөгжихөд дэмжлэг болох юм гэжээ.

Энэ удаад нийтэлсэн гаалийн хөгжлийн төлөвлөгөөнд Бүс ба замын хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт, боомтын олон нийтийн эрүүл мэнд, оюуны өмчийн эрхийг хамгаалах, биологийн аюулгүй байдал болон хулгайгаар хил давуулахад цохилт өгөх зэрэг талын тодорхой зорилтууд багтсан байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын Хөгжил төлөвлөлтийн хэлтсийн дэд дарга Шие Тао хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ төлөвлөгөө нь Бүс ба замын гаалийн олон улсын хамтын ажиллагааны механизм, түүнчлэн хилийн чанад дахь “нэг цонх”-ны дэд бүтцийн түншлэл тогтоосон тоо хэмжээ зэрэг заалтуудын талаар тодорхой заавар гаргав гэсэн байна.

“Хятад улстай Бүс ба замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан 138 улс орон дотроос Хятадын Гаалийн ерөнхий газартай тогтмол механизмын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан орны тоо 53 байгааг ирэх таван жилийн дотор нэмэгдүүлээд 2025 он гэхэд 90 болгох юм. КОВИД-19 халдвар даамжирч байгаа, түүчнлэн олон улсын орчин улам ээдрээтэй болж байгаа зэрэг тодорхойгүй хүчин зүйлийн нөлөөг бодолцон, хойшдын таван жилийн дотор Хятад улсын Гаалийн ерөнхий газар тогтмол, механизмын болсон олон улсын хамтын ажиллагааны 40 баримт бичигт гарын үзэг зурна. Хилийн чанадын ганц цонхны дэд бүтцийн түншлэл тогтоосон улс орон, бүс нутгийн тоо бол үүний бас нэгэн индекс юм. 2020 онд Хятад улстай дэд бүтцийн түншлэл тогтоосон хилийн чанадын ганц цонхны орон бол Сингапур. Энэ тоо 2025 онд нэмэгдээд 15 болох төлөвтэй байна. Хятадын Гаалийн ерөнхий газар өдгөө Малайз, Макао зэргийн гаалийнхантай холболтын хамтын ажиллагаа өрнүүлж байна.”

Энэ төлөвлөгөөнд, Бүс ба зам дагуух худалдааны аюулгүй байдал, хямбар төхөм байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Европ, Азийн ачаа тээврийн зам сувгийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилт тавьсан байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газар нь Бүс ба замын бараа худалдааны индексийг судлан боловсруулж, технологийн хуулийн тогтоол, стандарт, хэр тэнцэх үнэлгээг харилцан хүлээн зөвшөөрөх явдлыг ахиулж, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг чухал бараа бүтээгдэхүүнийг гаалийн “ногоон гарц”-аар нэвтрүүлэх цар хүрээг өргөтгөх зэрэг агуулга багтжээ. Энэ талаар Хятадын Гаалийн ерөнхий газрын Аудитын хэлтсийн дарга Ли Күйвэнь ийн танилцууллаа.

“Дараагийн алхамд Хятадын Гаалийн ерөнхий газар уг төлөвлөгөөний хэрэгжилтэд илүү хүч тавьж, төлөвлөлтийн ажил үүргийг нямбай сайтар хуваарилах юм. Үүний зэрэгцээ төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх механизмыг улам боловсронгуй болгож, Гаалийн хөгжил төлөвлөгөөний хяналт удирдлагын аргачлал”-ыг боловсруулж, гаалийн хөгжил төлөвлөгөөний ажил шинжлэх ухааны, дүрэмжсэн, механизмын болохыг урагш ахиулах болно.